MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Бангкок хотод зохион байгуулагдаж буй “Цахим оролцоо ба Олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Тайландын Хаант Улсын Бангкок хотноо Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос зохион байгуулж буй “Цахим оролцоо ба олон нийтийн хөгжлийн асуудлаарх бүсийн семинар”-т оролцож, Монгол Улсын цахим шилжилт, иргэдийн цахим оролцооны талаар илтгэл танилцууллаа.

Энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн 16 орны нийт 60 орчим төлөөлөл оролцож, бүс нутгийн түвшинд тоон хуваагдал, хөгжлийн хийдэл, хиймэл оюун ухааны хэрэглээ болон Ази-Номхон далайн бүс нутагт цахим оролцоо, цахим өөрчлөлтийг ахиулах, цахим сорилт, боломж, сайн туршлага, шийдлээ хуваалцах, уур амьсгалын өөрчлөлтийн технологи, олон нийтийн хөгжилд шинэ хилийн технологийн хэрэглээг судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцов.

Бусад мэдээ

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ЦХХХЯ-наас хэрэгжүүлж

“Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ “Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа 2022.10.22 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гол цөм нь