MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Алслагдсан бүс нутагт fm радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлнэ

2022.09.21

Цахим хөгжил харилцаа холбооны яам нь мэдээлэл, харилцаа холбооны шинэ дэвшилтэт технологийг дэмжих, оновчтой шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-тай хамтран “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Япон улсын KDDI сан, Далайн кабель, харилцаа холбоо корпорац /OCC/, WASEDA их сургууль, JTEC зэрэг байгууллагын төлөөллүүд, Онцгой байдлын ерөнхий газрын болон харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчдийн инженер, техникийн ажилчид хамрагдаж байна. Энэхүү сургалтыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нээж үг хэлэхдээ АНДЦХБ, KDDI сантай хамтран хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслийн ач холбогдол, үр дүнг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг бодлогын түвшинд дэмжин “Цахим Үндэстэн” болгох богино хугацааны зорилт дэвшүүлэн иргэн болон бизнесийн салбарыг бүхий л талаар дэмжсэн, хүнд сурталгүй, нээлттэй, хариуцлагатай, хяналттай төрийг төлөвшүүлэх, хүчирхэг эдийн засаг, бүтээлч хувийн хэвшил, оюунлаг иргэдийг бүтээхээр ажиллаж байна.
-Өргөн уудам нутагтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг манай орны өвөрмөц нөхцөлд хөдөөгийн малчид, ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх гол хэрэгсэл бол харилцаа холбоо, мэдээллийн технологи юм.
-Тиймээс ч бид Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагын дэмжлэгээр “Монгол улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх” төслийг Япон улсын KDDI сантай хамтран, амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд энэхүү төслөөр нийт 69км, газар дээр ил татдаг шилэн кабелийг анх удаа суурилуулан туршиж, нийт алслагдсан, харилцаа холбоо дутагдалтай байгаа 330 гаруй хэрэглэгчид интернэт болон телефон утасны үйлчилгээг хүргэсэн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлсэн.
-Түүнчлэн одоо хэрэгжүүлж буй “FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх” төслөөр Хөвсгөл далайд анхны удаа далайн шилэн кабелийг суурилуулж мөн Хөвсгөл аймгийн Цагаан үүр, Налайх дүүргийн Тэрэлжид FM радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах станцыг суурилуулан, тухайн орон нутгийн нийт 600 өрхөд радиогийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Ингэснээр эдгээр иргэд гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авах боломжтой болох юм.
-Ингээд бид бүхний зохион байгуулж буй энэхүү сургалтад салбарын инженерүүд та бүхэн олон улсад амжилттай хэрэгжүүлж буй шинэ, дэвшилтэд технологийн шийдлээр гамшгийн үеийн мэдээ, мэдээллийг радио FM-р дамжуулах арга механизм, дараа үеийн 5G, 6G технологийн талаар шинэ соргог мэдлэг, ойлголтыг олж авна гэж найдаж байна. Та бүхэн энэхүү сургалтад идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцаарай” гэсэн юм.

Бусад мэдээ

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн

“Цахим аюулгүй байдал” арга хэмжээ боллоо

Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд, олон нийтийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах талаар зөвлөмж зааварчилгааг бэлтгэн хүргэх чиг үүргийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан,

Судалгааны ажилд холбогдох санал, мэдээллээ ирүүлэхийг урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник