MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа

2022.10.18

Монгол Улсын цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Европын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 5 дугаар сарын 26-нд байгуулсан. Энэ санамж бичигт “Цахим Үндэстэн” баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүнд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх, дижитал бизнесийг дэмжих, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, шаардлагатай үед зохион байгуулалт болон түүнтэй холбоотой мэдээллээр хангах зэрэг чиглэлүүд багтсан.

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, дээрх санамж бичгийн хүрээнд болон яамнаас дэвшүүлсэн стратегийн зорилго, зорилтууд, Европын холбооны орнуудын сайн туршлагуудыг харгалзан үзэж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Бусад мэдээ

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно 2021.08.09 Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академийн хамтарсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан