MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

​Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь манай салбарын урагшлах гарц бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах, чадварлаг инженерүүдийг бэлтгэх, тэднийг бодитоор үнэлэх зэрэг нь бодлогоор зайлшгүй зохицуулах асуудал мөн гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэг байлаа.

Монгол улсад иргэд хуулийн этгээд, компани байгуулахад хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр очих зэрэг хүндрэл үүсдэг байв. Уламжлалт шаардлагыг шинэчилж, E-business платформыг нээсэн талаар дурдаж, ЕМХХАҮТ-ын гишүүдэд болон бизнес эрхлэгчдэд таатай орчин үүссэн тул түүнийг бодитоор ашиглаж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чиглэл та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо.

Бусад мэдээ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь учирч болох эрсдэлийг бууруулна

ҮЙЛ ЯВДАЛ Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь учирч болох эрсдэлийг бууруулна 2022.12.26 ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа,