MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Үндэсний дата төвийн нөөц төв ашиглалтад орсноор манай улсын цахим хөгжлийн үзүүлэлт нэг шатаар ахиж байна

2022.10.08

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах замаар төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий Ухаалаг засаг төслийн хүрээнд Дархан-Уул аймагт Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах төслийг хэрэгжүүллээ. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны группийн Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн.

Төсөл нь 2 үндсэн бүтэцтэйгээр хэрэгжсэн бөгөөд эхний шатанд Үндэсний дата төвийн Нөөц төвийг байгуулах, ашиглалтад оруулах төслийн техникийн нарийвчилсан тодорхойлолт, дизайн зураглал болон тендерийн баримт бичгийг боловсруулах Зөвлөх багийг сонгох байсан бөгөөд тус зөвлөх баг нь техникийн холбогдох баримт бичгүүдийг боловсруулахаас гадна нийлүүлэлт, суурилуулалтад хяналт тавих, олон улсын жишигт нийцсэн зөвлөх үйлчилгээг мөн үзүүлсэн юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Монгол Улсын Алсын хараа -2050 урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Төрийн цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бий болгон, хэвийн найдвартай ажиллагааг хангах чиг үүргийн хүрээнд салбар бүрт идэвхтэй хэрэгжиж байгаа төрийн цахим үйлчилгээний цахим системүүдийн 90 гаруй хувь нь Үндэсний дата төвийн дэд бүтцээс шууд хамааралтай ажиллаж байна.

Цахим мэдээлэл, өгөгдлийн хувьд “Мэдээллийн хүртээмжтэй, бүрэн бүтэн, нууцлалтай аюулгүй байдал” гэсэн 3 асуудлыг чухалчлан авч үздэг билээ.

Монголын Үндэсний дата төв 2009 онд байгуулагдаж байсан бол засгийн газраас төрийн цахим шилжилттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд өнөөдөр гамшгийн үед үндсэн төвийн үзүүлж буй нэн чухал төрийн цахим үйлчилгээний дэд бүтцийн найдвартай, тасалдалгүй ажиллагааг хангах үндсэн үүрэг бүхий нөөц дата төвийг шинээр байгуулан ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлж байна.

 

 

Бусад мэдээ

Хүүхдийг цахим орчинд хамгаалах чиглэлээр Ази, Номхон далайн бүсийн орнууд чууллаа

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас зохион байгуулсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн чуулганд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож,

“Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 2022.06.15 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар зөвхөн дипломд бус эзэмшсэн ур чадварт боломж олгоно

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар зөвхөн дипломд бус эзэмшсэн ур чадварт боломж олгоно 2022.10.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбарын байгууллагуудын ажлын