MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны салбарын стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлыг анхаарч тусгана

2022.01.09

ЦХХХЯ, Жендэрийн үндэсний хороотой хамтран салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зөвлөлдөх уулзалт, семинарийг өнөөдөр /2022.01.09/ зохион байгууллаа. Тус семинарт Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Б.Онон, Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар “Жендэрийн тэгш байдал, үндэсний бодлого төлөвлөлтийн онцлог”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”, “Цахим хөгжил, харилцаа, холбооны салбарын оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний тайлан” болон “Салбарт баримтлах жендэрийн стратегийн тэргүүлэх чиглэл” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Зөвлөлдөх уулзалтад ЦХХХЯ болон харьяа байгууллагуудын төлөөлөл, жендэрийн үндэсний хорооны ажлын алба, хувийн хэвшлийн нийт 40 гаруй төлөөлөл оролцож, салбарын 2023 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлын талаар анхаарч, тусгаж ажиллахаар санал нэгдлээ.

Бусад мэдээ

“Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно

ҮЙЛ ЯВДАЛ “Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно 2021.09.06 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга

АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна

ҮЙЛ ЯВДАЛ АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна 2021.12.24 Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих,