MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Шилэн ажиллагаа: Нийслэлд 20 жилийн туршид газар олгосон баримтыг дэлгэв

Нийслэлийн засаг дарга нар хэнд, хэзээ, хаана, хэрхэн яаж, ямар хэмжээ, зориулалтаар хэрхэн газар олгосон талаарх 20 жилийн /2000.01.01-2020.12.31/ түүх-баримт shilen.gov.mn сайтад ил тод боллоо.

Нийслэл Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар ашиглах, эзэмших эрх олгосон 18439 иргэн болон хуулийн этгээдтэй холбогдох

📈газар эзэмших, ашиглах эрх олгосон 14876,

📈эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6291,

📈эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8482,

📈эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7134 мөр нийт 36783 мэдээлэл нээлттэй ил тод байршуулав.

Хэнд, ямар зориулалтаар аль байршилд хэдэн м.кв газар олгосон, эзэмших, ашиглах эрх сунгасан, шилжүүлсэн, өөрчилсөн мэдээллийг он цагийн дараалалтай нь байршуулсан. Та газар эзэмшигч, ашиглах эрх бүхий хуулийн этгээдийн нэр, нэгж талбарын дугаар, хэмжээ, төлбөр төлөлт, хугацаагаар нь хайлт хийх боломжтой.

Нийслэлийн засаг даргын 2021 оны эхний өдрөөс өнөөдөр хүртэлх хугацаанд газар олгосон мэдээллийг ойрын өдрүүдэд ил тод болгохоор ажиллаж байна. Үүний зэрэгцээ 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарын газар олгосон захирамжийг он цагийн дарааллаар нь гаргасан мэдээллийг нээлттэй болгохоор бэлтгэж байгаа юм.

Бусад мэдээ

НХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ НХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академийн хамтарсан 14 хүний бүрэлдэхүүнтэй баг 4 аймагт нэгэн зэрэг ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв 2022.03.01 Улсын Их