MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“ШИЛ АЖИЛЛАГАА”

4 ТУСГАЙ САН, ДҮҮРГҮҮДИЙН ГАЗАР ОЛГОЛТЫН МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛЛОО.

“Шил” ажиллагааны хүрээнд shilen.gov.mn системд өнөөдрийн байдлаар нэмж 4 тусгай сангийн мэдээллийг ил тод байршуулав. Үүнд:

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан

• Эрүүл мэндийн даатгалын сан

• Ирээдүйн өв сан

• Төсвийн тогтворжуулалтын сан

БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮҮРГИЙН САН УЛСЫН ТӨСВӨӨС САНХҮҮЖИЛТ АВДАГГҮЙ.

Тус сан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдээс татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг бөгөөд Улсын төсвөөс санхүүжилт авдаггүй.

2009-2022 онд 484 хуулийн этгээдээс нийт 47,4 тэрбум төгрөг, үүнээс Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 225 хуулийн этгээдээс 41,5 тэрбум төгрөг, Радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5,3 тэрбум төгрөг, Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 447,2 сая төгрөг, Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 хуулийн этгээдээс 92,8 сая төгрөг, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчдээс 77,2 сая төгрөгийг тус тус бүрдүүлжээ.

2009-2022 онд сангаас нийт 155 төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд 38.6 тэрбум төгрөг зарцуулж, 2022 оны эцсийн байдлаар 6.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна.

Дээрх 155 төсөл, хөтөлбөрийг ангилбал орон нутагт хөдөлгөөнт холбооны үйлчилгээ хүргэх 49 төсөлд 18.6 тэрбум, дэд бүтцийн 20 төсөлд 4.9 тэрбум, интернэтийн үйлчилгээ хүргэх 29 төсөлд 8.3 тэрбум, шуудангийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.8 тэрбум, телевиз, радиогийн үйлчилгээ хүргэх 15 төсөлд 2.3 тэрбум, судалгааны 27 төсөлд 1.6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

БНҮҮС-ийн санхүүжилтээр 2009-2022 онуудад хэрэгжүүлсэн дээрх төсөл, хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсын 330 сум, суурин газарт болон харилцаа холбооны үйлчилгээ хүрээгүй алслагдсан нийт 1639 баг байдгаас 1226 багт харилцаа холбооны 3G, 4G сүлжээ, интернэт, шуудан, өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээг хүргэжээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС 3,092 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОЖЭЭ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оноос өмнөх мэдээлэл нь Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан тул 2018-2022 оны хооронд дахь тус сангийн орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтын байдлыг эрүүл мэндийн байгууллага тус бүрээр гарган ил тод, нээлттэй байршууллаа. Тус сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3,092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна. Санхүүжилт авсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан 3092 эрүүл мэндийн байгууллагын ямар онд хэдэн төгрөгийн санхүүжилт авсан талаарх мэдээллийг жагсаалтаар байршууллаа.

Энэхүү санхүүжилт авсан байгууллагуудын 61.53% нь улсын эмнэлэг, 11.98% хувийн эмнэлэг, 10.71% сумын эрүүл мэндийн төв, 6.76% нь өрхийн эрүүл мэндийн төв, 6.69% эмийн сан, 2.18% нь рашаан сувилал, 0.16% лабораторид тус тус авчээ.

Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 10 төрлөөр зарцуулалтыг харуулахад хэвтүүлэн эмчлэх үйлчилгээнд давтагдсан тоогоор 1.2 сая хүнд 1.8 их наяд төгрөг, амбулаторийн үйлчилгээнд давтагдсан тоогоор 3.5 сая хүнд 741 тэрбум төгрөг, эмийн үнийн хөнгөлөлтөд давтагдсан тоогоор 1.4 сая хүнд 273 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна.

Мөн тус сангийн мөнгөн хөрөнгө өнгөрсөн 2018-2022 оны хооронд 11 банканд байршуулсан үнийн дүнг авч үзвэл 23.19% нь Төрийн санд, 14.89% нь Төрийн банканд, 14.51% нь Хаан банканд, 11.9% нь Худалдаа хөгжлийн банканд зэрэг бусад банканд хуваан байршиж байна.

ИРЭЭДҮЙН ӨВ САН НЬ БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ТӨВЛӨРСӨН ОРЛОГЫГ ӨНӨӨ БА ХОЙЧ ҮЕИЙНХЭНД ТЭНЦВЭРТЭЙ ХУВААРИЛАХ ЗОРИЛГОТОЙ

Ирээдүйн өв сангийн тухай хууль 2016 онд батлагдсан ба 2017 оноос эхлэн тус санд хуульд заасан нэр төрлийн орлого төвлөрч эхэлсэн. Энэхүү сангийн зорилго нь Ирээдүйн өв сангийн тухай хуульд зааснаар нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Сан нь дараах эх үүсвэрээс бүрддэг.

2022 оны жилийн эцсийн байдлаар Ирээдүйн өв сангийн хуримтлал 2,6 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2022 онд тус сан нь 1,4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулсан байна.

ТӨСВИЙН ТОГТВОРЖУУЛАЛТЫН САН

Тус сан нь нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг.

2022 оны жилийн эцсийн байдлаар Тогтворжуулалтын сангийн хуримтлал 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тогтворжуулалтын сангаас тухайн жилийн Төсвийн тухай хуульд тусгагдсаны дагуу Төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар 2014, 2017, 2019, 2020, 2021, 2022 онуудад улсын төсөвт шилжүүлэг хийгдсэн байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН

2012 оноос өмнөх 495 зээлдэгчийн 6.2 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг нэмж нээлттэй байршууллаа.

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ОЛГОСОН 310,503 ГАЗАР

Мөн нийслэлийн 9 дүүргийн үе үеийн засаг дарга нарын захирамжаар олгосон 310,503 газар олголтын мэдээллийг ил тод болголоо. Үүнд:

2000-2023 оны хооронд олгосон:

Чингэлтэй дүүргийн 35,049

Баянзүрх дүүргийн 86,051

Сүхбаатар дүүргийн 51,477

Баянгол дүүргийн 10,744

2000-2021 оны хооронд олгосон:

Багануур дүүргийн 10,487

2000-2020 оны хооронд олгосон:

Налайх дүүргийн 32,870

2000-2010 оны хооронд олгосон:

Багахангай дүүргийн 265

Хан-Уул дүүргийн 9,539

2013–2023 оны хооронд олгосон:

Сонгино хайрхан дүүргийн 74,021 газрын мэдээллийг тус тус shilen.gov.mn системээс ил тод нээлттэй харах боломжтой боллоо.

Бусад мэдээ

Мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна

ЦХХХЯ-наас “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-ын зорилт, “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “CHINGGIS” төлөвлөлтийг олон улсын цахилгаан холбооны байгууллагад 2022

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.12.30 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдад хүргэлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ, арга хэмжээг Говьсүмбэр аймагт