MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтарч ажиллана

2022.10.20

Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төсөл, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд ЦХХХ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2022 оны 10 сарын 18-ны өдөр гарч, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэгдэх программ хангамжид тавигдах нөхцөл шаардлага, техник стандарт, “Эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах” журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг баталсан.

Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ болон ЭМЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хамтарсан уулзалт зохион байгуулж, эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг цахим системээр хэрхэн хянах боломжийн талаар санал солилцож, шийдлээ хэлэлцлээ.

Уулзалтад ЦХХХЯ, ЭМЯ, НЭМГ, Үндэсний дата төв, “e-mongolia” УТҮГ болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, “Аргуун” ХХК-иас: Виртуал эм зүйч, Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь сэдвээр; мэдээллийн системийн шинжээч Э.Мягмар-Өлзий: “Эмийн хяналтын нэгдсэн мэдээллийн систем”-ийн талаар танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Бодлого барьж байгаа Төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн үүрэг нь байгаа учраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллахаа илэрхийлээд, одоогоор хэрэгжиж буй 80 гаруй стандарт байна. Нэгдсэн байдлаар ЭМБ-д хэрэглэгдэх мэдээлэл технологийн стандартыг хамтарч батлаад, эмийн жагсаалтад байгаа эмүүдийг цахим бүртгэлд оруулж, эмтэй холбоотой тусгай зөвшөөрлийг цахим системд суулгах, холболт хийн, аудитын зөвлөмжөө хэрэгжүүлж ажиллах талаар дурдлаа.

ЭМЯ-ны сайд С.Энхболд: Төсөл нэгэнт хэрэгжээд, багагүй ажил хийгдээд явж байгаа учир хоёр яамны ажлын хэсэг энэ ажлыг эрчимжүүлж ажиллах, 530 орчим эмнэлэг анхан шатны өгөгдөл солилцоод эхэлсэн. Бүх зүйлийг ил болгох нь ҮАБ-ын хэмжээнд яригддаг зүйл учраас бүгдийг ил болгох нь учир дутагдалтай. Бүртгээд, хянадаг байх талаар дурдсан юм.

Хамтарсан уулзалтын үр дүнд ажлын хэсэг, хоёр сарын хугацаанд 7 хоног бүр хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтлоо.

 

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавъяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан гурван гавъяатад хүндэтгэл үзүүллээ

Салбартаа олон жил, үр бүтээлтэй ажиллаж, Монгол Улсын “Гавьяат холбоочин” цол тэмдгээр шагнагдсан салбар агентлагийн анхны эмэгтэй захирал Д.Даника, Монгол Улсын зөвлөх инженер, Тэнгэр-Уул Констракшин

Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсэн нь 2021.05.27 Өнгөрснөөсөө суралцахгүй, Түүхээ мэдэхгүйгээр хөгжлийн асуудлыг бүү ярь. Монгол Улсад орчин