MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана

2022.08.17

Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм. Хэрэглэгчийг танилт, нэвтрэлтийн систем ашиглан цахим орчинд таньж, баталгаажуулж байгаа тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм. Үндэсний цахим шуудангийн энэхүү системийг төрийн үйлчилгээний нэгдсэн е-mongolia системтэй холбосон нь иргэд ашиглахад хялбар, ойлгомжтой болсон төдийгүй, уг системийг ашигласнаар төрийн байгууллага руу биеэр очих болон утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай шууд харилцах боломжтой боллоо. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ухаалаг утас ашигладаг 3,8 сая иргэний, 16 болон түүнээс дээш насны 1.5 сая иргэн нь Е-Mongolia систем ашиглаж байна.

Бусад мэдээ

Ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог багасгаж, чөлөөт өрсөлдөөнийг эрхэмлэж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны орчинг боловсронгуй болгох зэрэг олон чухал үр дүн