MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

2021.01.27

Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ.

350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он

Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь

Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр

Бусад мэдээ

“Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага сургуулилт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гамшгаас хамгаалах албанаас гамшгаас хамгаалах мэргэжлийн бүлгийн гишүүдэд “Газар хөдлөлт, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” дадлага, сургуулилтыг өнөөдөр /2023.05.09/ Нийслэлийн иргэдийг

ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна 2022.10.07 Удирдлагын академиас зохион байгуулж буй “Алсын хараа-2050” Монгол

ЦХХХЯ: ЭСТОНИЙН ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН АКАДЕМИЙН ЗӨВЛӨХҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа “Цахим танилтын тогтолцоог шинэчлэх” төслийн зөвлөх Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим