
ЦХХХЯ нь Мета грүүптэй хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, цаашдын алхмуудаа тодорхойлох зорилготой We Think Digital Summit арга хэмжээг хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд We Think Digital сургалт болж, “Монголд цахим боловсролын түвшинг дээшлүүлэх нь”, “Худал мэдээлэлтэй хамтдаа тэмцэх нь” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгээр Монгол дахь цахим боловсролын өнөөгийн түвшин ямар байгаа, цахим боловсролыг хөгжүүлж буй бодит туршлага, худал мэдээллийн зорилго, хэн түгээдэг, эх үүсвэр юу болох, ямар асуудлууд тулгардаг, худал мэдээллийн тархалтыг багасгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар оролцогчид мэдээлэл солилцож, цаашдын алхмаа тодорхойллоо.
