MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2022.10.22

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гол цөм нь программ хангамж үйлдвэрлэгчид билээ. Монгол Улсад программ хангамжийн хувийн хэвшлийн 500 гаруй компани үйл ажиллагаа өрнүүлж байна.

Мэргэжилтнүүдийн санал, дүгнэлт, ОУ-ын туршлагад үндэслэн клауд технологид суурилсан үндэсний “app store”-ийг бий болгож үйлдвэрлэгчдийг дэмжих, төрийн худалдан авалтад программ хангамж үйлдвэрлэгчдийг ямар нэг ялгаварлалгүйгээр, чөлөөт өрсөлдөөний зарчимд тулгуурлан хамтран ажиллах, салбар хоорондын систем интеграцчиллыг сайжруулах, уялдаа холбоог хангах, программ хангамжийн салбарт эко систем бүрүүлэхээр ажиллаж буйгаа ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолсон юм.

ХХМТ-ийн салбарт тулгамдаж буй асуудал, бэрхшээл болон программ хангамжийн асуудлыг хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, хууль эрх зүйн хувьд дүрэм, журмын ямар асуудал байгаа талаар гаргалгаа шийдэл олох зорилго бүхий уг нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 орчим байгууллагын удирдлагууд болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо.

 

 

Share on facebook
Share on twitter

Бусад мэдээ

Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид цахим ур чадварын мэдлэгээ дээшлүүллээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2023.09.15) Баянхонгор аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах, цахим шилжилтийг үнэлэх шалгуур

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга М.Болдсайхан тэргүүтэй харилцаа холбооны салбарын ҮЭ-ийн хорооны дарга нарыг өнөөдөр /2023.04.10/