MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Шил” ажиллагаа: ХАА-г дэмжих сан, төрийн өмчит компаниудын ТУЗ-тай танилцана уу

Өнөөдөр \2023.04.10\ Shilen.gov.mn-д ХАА-г дэмжих сан, төрийн өмчит 71 компанийн мэдээллийг нээн байршууллаа. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 10325 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ зээл авч байснаас энэ удаад 52,4 тэрбум төгрийн үлдэгдэлтэй 6092-ынх нь мэдээлэл нээлттэй болж байна. Үлдсэн 4000 гаруй компани, хуулийн этгээдийн мэдээллийг 7 хоногтоо багтаан ил тод болгохоор ажиллаж байгаа юм.

Тариалалтын эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэж, ХАА-г дэмжих сан болгосон. Үүсгэн байгуулагдсанаас нь хойш 10325 иргэн, аж ахуйн нэгж зээл авснаас өнөөдрийн байдлаар 219 тэрбум төгрөгийн өр, авлага хуримтлагдсан байна.

Өнөөдөр мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг нээлттэй болгосноо ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдлээ. Долоо хоногтоо багтаан, төрийн өмчит бүх компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил тод болгох юм.

Засгийн газрын сангуудаас зээл авах, ТУЗ-ийн гишүүнээр ажиллах нь хууль бус зүйл огт биш. Хөдөө аж ахуйг дэмжих нь төрийн бодлого, компани ТУЗ-тай ажиллах нь нийтлэл хэм хэмжээ. Гагцхүү зээлээ хууль, журмын дагуу авсан уу, зориулалтын дагуу ашиглаж, гэрээгээ биелүүлсэн үү, хугацаанд нь эргүүлэн төлсөн үү? гэдэг нь онц чухал. ТУЗ-ийн гишүүд ажил үүргээ гүйцэтгэж, төрийн өмчит компанийн засаглал, үр ашгийг сайжруулсан уу? гэдгийг нь онцлон анхаарч, ялгаж салгах шаардлагатай.

“Шил” ажиллагаагаар нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийхэд 2023 оны I улирлын байдлаар төрийн захиргааны төв 16 байгууллага 71.56%-тай байсан бол II улирлын эхээр 75.45% болж өссөн байна.

Авлигын эсрэг “Шил” ажиллагаагаар Shilen.gov.mn сайт ашиглалтад оруулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газраас иргэн нь төрөө шууд хянадаг байх нь авилгын орчин нөхцлийг эрс бууруулна гэж үзэж 5 Ш хөтөлбөр, Шил ажиллагааг явуулж байна.

Бусад мэдээ

Стартап компаниудыг олон улсад гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг танилцууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Стартап компаниудыг олон улсад гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг танилцууллаа 2021.05.21 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан салбарын стартап компаниудыг олон улсын зах

“INNO WEEK 2023” ЭХЭЛЛЭЭ

Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2015 онд энэ арга хэмжээг эхлүүлж байсан. Тэгвэл 9 дэх жилийн арга хэмжээ “Инновацын түншлэл”

Цахим ур чадвар олгох сургалт өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Өмнөговь аймгийн