MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Азийн хөгжлийн банктай цахим шилжилтийн хүрээнд хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин Фаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг батлуулсанд талархал илэрхийлээд,төслийн хэрэгжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгааг болон Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

​Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин Фаны зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны манлайлал дор Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байгааг онцлоод, цаашид АХБ-ны зүгээс цахим шилжилтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна 2022.01.10 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хурдасгуур

“Ухаалаг засаг-II” төслийн талаар дэлхийн банкны төлөөлөлтэй санал солилцлоо

ҮЙЛ ЯВДАЛ “Ухаалаг засаг-II” төслийн талаар дэлхийн банкны төлөөлөлтэй санал солилцлоо 2022.09.13 2015-2022 онуудад Дэлхийн банкны санхүүжилттэй “Ухаалаг засаг I” төсөл Монгол улсын Засгын газрын

МУ-ын Засгийн газрын хуралдаанаар “Их өгөгдлийн (Big data) сан” үүсгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа

Дэлхийн улс орнууд төрийн их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, хүн хүч зэрэг нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох