MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Төв аймагт төрийн үйлчилгээний “ХурДан” цэг байгуулагдлаа

Төрийн үйлчилгээг “Хаанаас ч ойр” танд хүргэх төрийн үйлчилгээний “Хурдан” цэг Төв аймгийн иргэдэд ойртлоо.

Нээлтэд ЦХХХ-ны сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нар оролцож иргэдэд мэдээлэл өглөө.

Төв аймгийн Зуунмод хотын төрийн үйлчилгээний “Хурдан” цэг нь Үйлчилгээний нэгдсэн төвийн байранд байгуулагдаж байгаа бөгөөд тус хотын иргэд болон аймгийн иргэд, дамжин өнгөрч буй иргэд үйлчлүүлэх боломжтой болж байна.

Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах бүрэн боломжтой.

Операторын горимоор иргэдэд үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд 3 дахь цэгээ байгуулав. Бусад аймгийн төв, хотуудад 5 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Бусад мэдээ

Дундговь аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, холбогдох хууль, зөвлөмжийн талаар танилцуулав

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна. Өнөөдрийн Танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагаа бүхий харилцааны чадварыг олгох, өөрийгөө чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх зэрэг чадварыг