MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын “КТ” корпорацийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан билээ. Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх зөвлөх үйлчилгээ авахаар харилцан тохиролцсоны дагуу эхлэх уулзалтыг 2 тал зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбоны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг БНСУ-ын КТ корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ хариуцсан Захирал Хатагтай И Ми Хи-д Монгол Улсыг зорин ирж, цахим шилжилтийн чиглэлээр хийгдэх Зөвлөх үйлчилгээний ажилд өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс тус асуудлаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

“КТ” корпорацийн “С” түвшний Зөвлөх үйлчилгээ харицусан Захирал Хатагтай И Ми Хи-гийн зүгээс Монгол Улсын цахим шилжилтийн явцыг бүсийн бусад орнуудтай харьцуулвал илүү өндөр хурдаар хөгжиж байгааг онцлоод, цаашид энэ хурдыг эрчимжүүлэх чиглэлд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж дэвшил авч ирэхдээ итгэлтэй байгаагаа хэлсэн юм.

Бусад мэдээ

Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина

ҮЙЛ ЯВДАЛ Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина 2022.09.16 Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд ЦХХХЯ-д хүрэлцэн ирж

ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэг болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 2022.04.25 УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 35,8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна 2022.03.08 Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдрийг