MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагаа бүхий харилцааны чадварыг олгох, өөрийгөө чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх зэрэг чадварыг цогцоор олгох зорилго бүхий “Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах 8 дугаар тэмцээнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран 3 өдрийн турш амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээний шилдгүүдээр:

Тэргүүн байр: Нийслэлийн ЕБ-ын 18 дугаар сургуулийн “Мэлмийт” баг

Дэд байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “123” баг

Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын 16 дугаар сургуулийн “Six оf wands” баг

Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “Arete” баг

Тусгай байр: Elpis, Эх сурвалж, Ойлан, Лоббизм багууд шалгарч, “Шилдэг илтгэгч”-ээр “Elpis” багийн Б.Отгонгүнж шалгарсан юм.

Өсвөр үеийнхэн, эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилчдын цахим орчин дахь зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг цахим орчны төрөл бүрийн халдлага, гадуурхал, дээрэлхэл, цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж, хамгаалах талаар ойлголт, мэдээлэл өгсөн үр дүнтэй тэмцээн болж өндөрлөлөө.

Бусад мэдээ

Өвөрхангай аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Өнөөдрийн /2023.09.13/ танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний

Хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ONEWEB компани монголд орох талаар хэлэлцээр хийлээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023”-т оролцож байна. Энэ хүрээнд Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “One Web” компанийн гүйцэтгэх захирал Нейл

Цахим эдийн засгийн бодлогын орчинг тодорхойлох, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарна

Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Доротей Лазаро тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.03.24/ хүлээн авч уулзлаа. Монгол Улсын цахим шилжилтийг дэмжих