MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Кансат-2023” үндэсний VI тэмцээн эхэллээ

Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг “Кансат-2023” үндэсний VI тэмцээн өнөөдөр (2023.06.16) Налайх дүүргийн Дархан ноёны худагт эхэллээ.

Энэхүү тэмцээн нь сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилгоор жил бүр уламжлан болон зохион байгуулагддаг тэмцээн юм.

Тэмцээнийг нээж ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хэлсэн үгэндээ: Энэ жилийн тэмцээн дэлхийн сансар судлалын түүхэн дэх эмэгтэй хүн анх сансарт ниссэн тэмдэглэлт өдөр зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдтэй харьцуулахад оролцогчдын тоо хэд дахин нэмэгдэж, анх удаа дунд сургуулийн баг оролцож буйгаараа онцлог болж байна.

2 сар гаруй хугацаанд оюун ухаанаа уралдуулан хийж бүтээсэн бүтээлүүд нь амжилттай хөөрч, даалгавраа амжилттай биелүүлэхийг нийт оролцогчиддоо хүсье. Оюуны хөрөнгө оруулалт бүхий том төсөл тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж, хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлье гэв.

Тэмцээнд кансат болон буцагч төрлийн нийт 22 багийн 150 гаруй оюутан сурагчид оролцож байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Mongolsat Networks

ДДэшТВ | Тусламж | Мэдээлэл (албан ёсны групп)

Инженер Геодези ХХК / Engineering geodesy LLC

Бусад мэдээ

Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр сурч, суралцах гэж буй залуусын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ 2022.12.13 ЦХХХ-ны сайд, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны орлогч дарга Н.Учрал Дэлхийн

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн

Монгол Улсын “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги” батлагдлаа

Кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах энэхүү стратеги нь дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: -Кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтын