MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Эстони Улсын засгийн газрын төлөөлөл Монгол Улсын цахим шилжилтийн явцтай танилцав

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх С.Тэнгис, И-Монгол Академийн захирал Б.Мягмарнаран нар Бүгд найрамдах Эстони Улсын Гадаад харилцааны яамны Ази, номхон далайн бүсийн газрын захирал ноён Мати Мурд тэргүүтэй төлөөлөгчдийг /2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд И-Монгол Академийн зүгээс Монгол Улсын төрийн үйлчилгээний цахим шилжилтийн өнөөгийн байдал, төрийн үйлчилгээнд хийгдэж байгаа шинэчлэл болон төрийн цахим шилжилтийн үр дүн иргэд болон аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлж байгаа талаар Эстони Улсын төлөөлөгчдөд танилцуулга хийв.

Мөн Монгол Улсад төрийн үйлчилгээний цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд Эстони Улсын цахим засаглалын туршлага үнэтэй хувь нэмэр болсоныг онцлон дурьдаж, талархал илэрхийллээ.

Талууд цаашдаа цахим шилжилт, кибер аюулгүй байдлыг хангах болон мэдээллийн технологийн салбарийн мэргэжилтэн, боловсон хүчинг бэлтгэх хүрээнд хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

Тус уулзалтад Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ханнес Хансо болон Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Л.Хулан нар оролцлоо.

Бусад мэдээ

“Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-ийн төслийг хэлэлцлээ

Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-ийн төслийг ЦХХХЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулж, салбар

“ЦАХИМ ТАНИЛТЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨМЖ ГАРНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Цахим танилтын тогтолцоо шинэчлэх” төслийг хэрэгжүүлэхээр Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран