MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим баримт бичгийг цаасан баримт бичгийн адил хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуульд зөвхөн “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэж хэлбэр заасан үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг байна. Энэ нь цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэсэн агуулгатай байгаа юм. Мөн “цаасаар”, “өөрийн биеэр”, “хуулбар”, “бичгээр хүргүүлнэ” гэж цаасан суурьтай баримт бичгийг шаардсан хэсгүүд ч түгээмэл байна.

Тиймээс Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлж 120 хуульд дараах төрлийн нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгалаа.

• “Бичгээр” гэсэн хэлбэрүүдийг “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр” гэж сонголттой болгов.

• Төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх зарчмыг тодорхой хуулиудад тусгав.

• Мэдээллийн сангуудын харилцан холболт, интеграцийг хангаж, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлж, мэдээллийн зөрүүг арилгана.

• Зөвшөөрлийн тухай хуулийг практикт цахим хэлбэрээр хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхээр тусгалаа.

• Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адил хүлээн зөвшөөрч, цахим эх хувийг хуульчиллаа.

• Бичмэл гарын үсгээр баталгаажуулахаар заасан харилцаанд, гэрээ зэрэгт цахим гарын үсэг хэрэглэж болохоор зохицууллаа.

Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2023.06.21/ зохион байгуулсан Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод зэрэг 30 орчим байгууллагын төлөөлөл оролцлоо.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралаар ахлуулсан бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.05.04) Төрийн ордонд хуралдлаа

Төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг

Банкны салбарынхан lavlagaa.e-mongolia.mn системийн ашиглалтын талаарх сургалтад хамрагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ Банкны салбарынхан lavlagaa.e-mongolia.mn системийн ашиглалтын талаарх сургалтад хамрагдлаа 2022.11.23 Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хялбар, шуурхай үзүүлэх нөхцөлийг улам сайжруулсан боломжийг төр, хувийн хэвшил