MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, харилцаа холооны яам, Төрийн бүтээмжийн үндэсний хорооны ажлын алба хамтран “Төрийн цахим шилжилт, төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, үйл ажиллагаандаа идэвхтэй ашиглаж байгаа 20 орчим байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс оролцож, тус байгууллагаас гаргасан “Хиймэл оюун ухаан ба ёс зүй” зөвлөмжийг комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан танилцуулав.

Оролцогчид Монгол Улсад одоо хөгжүүлэгдэж байгаа хиймэл оюун ухааны технологийн шийдлүүд, цахим шилжилт тэр дундаа төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж нөхцөл, үндэсний хэмжээнд өгөгдөл, мэдээллийг ил тод, нээлттэй, ялангуяа машинд уншигдах хэлбэрээр нээлттэй болгох, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах талаар нээлттэй санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчид Монгол Улсад хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвлөлийг тус яамны дэргэд байгуулж, цуврал уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэв.

Бусад мэдээ

“Цахим орчны хүүхэд хамгаалал-2023” үндэсний хэлэлцүүлэг өрнөж байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос хамтран зохион байгуулж

Дундговь аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, холбогдох хууль, зөвлөмжийн талаар танилцуулав

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна. Өнөөдрийн Танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг