MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн элсэлт

✅ Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байна.

✅ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2023.08.21-2023.08.27

Та ШУТИС-ийн 4-р байр 306 тоот өрөөнд 10.00-17.00 цагт ирж мэдээлэл авч, бүртгүүлэхээс гадна http://www.elselt.edu.mn/ веб хуудасны АХЛАХ СУРГУУЛЬ БҮРТГЭЛ цэсээр цахимаар бүртгүүлнэ. Мөн энэ хуудаснаас элсэлтийн журамтай танилцаарай.

✅ТАВИГДАХ ШААРДЛАГА

• Суурь боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ 85% ба түүнээс дээш байх

• Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх

• Төрөлжсөн болон олон улсын олимпиадад эхний 10 байр эзэлсэн бол амжилтыг нотлох баримт

• Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг

/5009718233-Хаан банк

Дансны нэр: ШУТИС-ийн харьяа ЕБАС

Гүйлгээний утга: Элсэхийг хүсэгчийн овог нэр, регистрийн дугаар/

✅ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

2023.08.28-ны 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 4-р байранд явагдана.

• 30 суралцагч элсүүлнэ.

• Шалгалт: математик, физик, эсээ бичлэг

✅СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 4,500,000 төгрөг

Холбоо барих утас: 77110208, 80032189, 99721372

Бусад мэдээ

Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Шведийн Хаант Улсын Стокхольм хотод байрлаж буй Монгол Улсын Элчин сайдын яаманд

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд Булган аймагт ажиллаж байна

Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтаншагай нартай уулзаж, дээрх зөвлөмжийн талаар санал солилцлоо. Уулзалтын