MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академи УТҮГ-ын хамтарсан баг өнөөдөр (2023.09.12) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг авч ажиллалаа.

Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Цахим орчин, эх сурвалжаас мэдээ, мэдээлэл хайх”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо.

Мөн Аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа болон иргэдээс цахим шилжилттэй холбоотой сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа.

Share on facebook
Share on twitter

Бусад мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Зөвлөх инженер”-ийн зэрэг олголоо

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Зөвлөх инженер”-ийн зэрэг олголоо 2022.12.30 ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Мэдээлэл, холбооны технологийн салбарын мэргэшлийн магадлан итгэмжлэх зөвлөлийн

Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймагт “Цахим ур чадвар олгох” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтыг Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нээсэн ба тус сургалтад танхимаар 60 албан хаагч, цахимаар 24 сумын 100 албан хаагч, нийт 160 албан хаагчид