MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Кибер аюулгүй байдлаа хамтран хамгаална

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форум зохион байгуулж байна.

Форумд Монгол улсын кибер аюулгүй байдлын тогтолцоонд чухал үүрэгтэй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл 79 байгууллагын 170 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.

Кибер аюулгүй байдлын үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын үүрэг, оролцоог хангах арга зам, кибер аюул заналын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үндсэн илтгэлүүд тавигдана. Цаашид хийх ажил, шийдэх асуудал, төр, хувийн хэвшил, олон нийт хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэн ярилцаж байна.

Форумын ач холбогдол нь төр, иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлын хэм хэмжээ, стандарт тогтоон мөрдөх, кибер гэмт хэргээс сэргийлэхэд хамтран ажиллах арга замуудаа тодорхойлоход оршиж байна.

Бусад мэдээ

Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно

ҮЙЛ ЯВДАЛ Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг болно 2021.08.09 Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар

“Кансат-2023” үндэсний VI тэмцээн эхэллээ

Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг “Кансат-2023” үндэсний VI тэмцээн өнөөдөр (2023.06.16) Налайх дүүргийн Дархан ноёны худагт эхэллээ.