MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Гадаадын иргэд e-mongolia.аар үйлчлүүлж эхэллээ

Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia-гаар өнөөдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ. F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм.

E-Mongolia-д Foreign цонх нээгдэж, гадаадын иргэдэд F-register-ийн тусламжтайгаар төрийн шаардагдах үйлчилгээг авах боломж нээгдлээ.

Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдлээ.

ЦХХХЯ,Гадаадын иргэн, харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, “И-Монгол академи” гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих, өөрөөр хэлбэл шинэ ажлын байр, цалин хөлс, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүд боловсруулан ажиллаж байна.

Гадаад улсын бүртгэлийн дугаарыг яаж авах вэ?

Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээж, богино хугацаанд авах боломжтой.

Зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авна.

Бусад мэдээ

ЦХХХЯ-ны Салбарын хяналтын газраас 21 аймгийн засаг даргын тамгын газрын дарга нарт хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хүнд суртлыг арилгах, бүх

ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

ҮЙЛ ЯВДАЛ ИЦББХ: Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв 2022.01.29 Улсын Их Хурлын Инновац, цахим

Шил ажиллагаа, цахимжилтын үр дүнг иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг нь хүлээн авч байна

Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа хэрэгжүүлж байна. ЦХХХЯ “Шил” ажиллагааны хүрээнд өмнө нууц, далд байсан мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгосноор олон эерэг үр дүн