MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий Консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа Элчин Сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууддаа бид үе шаттай нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг нэвтрүүллээ.

 Ингэснээр Бүгд Найрамдах Турк улсад сурч, ажиллаж, амьдарч буй 6 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ,  үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хаанаас ч ойр, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.

Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 2023 он гэхэд 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 30 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад байгаа иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү 2 цэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр хилийн чанадад нээсэн 14 дахь улсын 18 дахь цэг болж байна.

Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..

Бусад мэдээ

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “цахим аймаг” бодлогын зөвлөмж”-ийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, сургалт,

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ завхан аймагт өрнөж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.06.20/ Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Парталыг хүлээн авч уулзлаа

Н.Учрал сайд уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм. БНТУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга