Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

169 хуулийн 869 хэсэгт "бичгээр" гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулжээ

2022.12.05

Монголын банкны холбоо, Азийн сантай хамтран "Комплаенсын форум 2022” зохион байгуулж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал форумын үеэр хэлсэн үгэндээ, Технологийн боломжийг үндэсний хэмжээнд хангах үндэс нь мэдээлэл солилцооны систем, танилт нэвтрэлтийн систем ба одоогоор “ХУР” системд төрийн 105 байгууллага, хувийн хэвшлийн 255 байгууллага холбогдож, 553 сервисээр дамжуулан нийт 1,156,908,549 удаа үйлчилгээ үзүүлээд байна. Мөн танилт нэвтрэлтийн “ДАН” системд төрийн 45 байгууллагын 89 систем, хувийн хэвшлийн 111 байгууллагын 125 систем холбогдож 1.6 сая иргэн бүртгэгдсэн.

Манай яамнаас судалгаа хийж үзэхэд Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа нийт 430 орчим хуулиас хайлт хийхэд “бичгээр” буюу “цаасан хэлбэрээр” гэсэн агуулга бүхий үг хэллэгтэй 169 хуулийн 869 хэсэг илэрч, “бичгээр” гэсэн агуулгад зөвхөн цаасан хэлбэрийг хамааруулж, цахим хэлбэртэй байх зохицуулалтыг орхигдуулсан байгааг өөрчлөх асуудал үзэл баримтлалын түвшинд хэлэлцэгдэж байна. Ингэснээр хууль хоорондын нийцлийг хангах ажлууд хийгдэж, байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлэх боломж илүү нэмэгдэж, цахим баримт бичгийг хүлээн зөвшөөрөх, эх баримтын хэмжээнд үнэлэх нөхцөлийг сайжруулна гэж үзэж байгаагаа онцоллоо.

 

Бусад мэдээ

БҮХ НИЙТИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛИЛТАД ЦХХХЯ-НЫ АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2023 оны 06 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль” зохион байгуулж байна. Дадлага, сургуулилтын хүрээнд зохион байгуулагдаж буй “Бүх нийтийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль”-д Цахим хөгжил, харилцаа холбооны яамны албан хаагчид хамрагдлаа.

ЦХХХЯ БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой өнөөдөр /2023.03.22/ уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар яамны бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, өмнө нь олон төсөл, хөтөлбөрт амжилттай хамтран ажилласанд талархал илэрхийллээ. Мөн цаашид хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, Кибер аюулгүй байдлыг хангах нийтийн төв байгуулах, Харилцаа холбооны хууль, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Ел хүрээлэнгийнхээ тухай танилцуулж, дээрх саналуудыг хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирэх даваа гарагт Улаанбаатар хотод уулзахаар боллоо. Мөн ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ирэх 6-р сард болох ICT Expo-д Гвон Ху Ел ерөнхийлөгчийг оролцохыг урьж, тэр бээр урилгыг хүлээн авлаа

Хиймэл дагуулаас интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ONEWEB компани монголд орох талаар хэлэлцээр хийлээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Дэлхийн үүрэн холбооны конгресс MWC-2023”-т оролцож байна. Энэ хүрээнд Нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч Английн “One Web” компанийн гүйцэтгэх захирал Нейл Мастерсонтэй уулзлаа. One Web-ийн зүгээс харилцаа холбооны ууган оператор “Монголын цахилгаан холбоо”-той хамтарч интернэтийн үйлчилгээг улс эх орныхоо өнцөг булан бүрт хүргэх ажлыг эхлүүллээ. Иргэд өөрсдийн сонголтоор интернэтийн үйлчилгээгээ сонгож алслагдсан сум, орон нутаг, уул ус, байршил харгалзахгүй сансраас интернэт хүлээн авах нөхцөлийг бүрдүүлнэ. Радио телевизийн үндэсний сүлжээний эзэмшилд буй 5 станцыг түшиглэж газрын станц байгуулах саналыг тавив. Тус төслийг “Сансрын үндэсний зөвлөл”-д танилцуулж зохих шийдвэрийг гаргаж хамтын ажиллагааны гэрээ үзэглэхээр тохирлоо.