Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Судалгаанд үндэслэсэн төрийн бодлого гаргахад ШУТИС-ийн эрдэмтэдтэй хамтарч ажиллана

2021.06.22

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулсан тус хурлын үр дүнг өнөөдөр /2021.06.22/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд танилцууллаа. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал нь Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэй, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан салбар хуралдаанаас бүрдэн бөгөөд нийт 70 байгууллагын 200 орчим зохиогчийн 120 гаруй өгүүлэл хэлэлцэгдэв.

Салбарын 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар эрдэмтэн багш нар онцлон тэмдэглэв.

Цаашид харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төр, эрдэмтэн судлаачдын хоорондын холбоог бэхжүүлэн судалгаанд үндэслэсэн төрийн бодлого шийдвэр гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

“Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд танилцуулагдсан илтгэлүүдтэй www.enation.edu.mn сайт руу хандаж, танилцах боломжтой.

Бусад мэдээ

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойрхон, шуурхай үзүүлэх “ХУРДАН” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганы хүрээнд ЦХХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” төвийн үйл ажиллагааг иргэдэд танилцууллаа. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төрийн үйлчилгээг ХААНААС Ч ОЙРХОН хүргэх “ХУРДАН” төвийн тухай танилцууллаа. Хүн, хуулийн этгээдэд нийтдээ 440 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэх “ХУРДАН” төвийн 110 гаруй цэгийг нийслэл, орон нутагт байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр сумын иргэд заавал аймгийн төврүүгээ явж төрийн үйлчилгээг авах бус сумаасаа төрийн бүх төрлийн үйлчилгээг авдаг болно. Нийслэлийн иргэд заавал нэг цэгийн үйлчилгээний төвийг зорих бус гэрийнхээ гаднах киоск машинд иргэний үнэмлэхээ уншуулаад төрийн үйлчилгээг ХУРДАН, ШУУРХАЙ авч эхлэх юм. Түүнчлэн хилийн чанадад байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газраас төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр ажиллах ХУРДАН төвийн цэгүүдийг энэ гуравдугаар сараас эхэлж нийслэл, орон нутагт үе шаттайгаар нээх юм.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь учирч болох эрсдэлийг бууруулна

ҮЙЛ ЯВДАЛ Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх нь учирч болох эрсдэлийг бууруулна 2022.12.26 ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа, Төрийн ордон, тусгай объектуудыг хамгаалах тасагтай хамтран, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр /2022.12.26/ нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтыг “Газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт”, “Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтол”, “Газар хөдлөлтөд хэрхэн бэлдэх вэ?”, “Газар хөдлөлт болсон үед иргэдийн мэдвэл зохих зүйлс” зэрэг агуулгаар хийж, заавар зөвлөмж өгч ажиллалаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн 2023 оны анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар анх байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордны ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН танхимд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Сансрын үндэсний зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Сансар судлалыг хөгжүүлэхэд хийгдэж байгаа ажлууд, тулгамдсан асуудлууд, зөвлөлийн гишүүн байгууллагуудын гадаад хамтын ажиллагаа болон төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хэрэгжилт мөн сансар судлалын салбартаа шинээр хэрэгжүүлж эхэлсэн болон хэрэгжүүлэх боломжтой ажлууд гэсэн шинэ сэдвүүдийг хэлэлцүүллээ.