Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө

2021.07.08

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалах засаг төслийн хүрээнд “Үндэсний нөөц дата төвийг байгуулах, ашиглалтад оруулах” дэд төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тус төвийн нээлт тун удахгүй болно. Энэ төслийн хүрээнд хийгдэж батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө МОНГОЛ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө АНГЛИ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү.

Бусад мэдээ

ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н. Учрал Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгч Танака Шиничи болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа. ​Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Танака Шиничигийн зүгээс Монгол Улсад цахим орчны хөгжил болон салбарын гарааны байгууллагуудыг сурталчлах чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны талаар товч танилцуулга хийлээ. Тус судалгааны хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон ЖАЙКА байгууллага нар хамтран зохион байгуулж буй Монгол-Японы мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн ах ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, олон улсад сурталчлах Бизнес арга хэмжээний талаар товч танилцуулсан юм. Мөн ЖАЙКА 2023 онд Монгол улсын цахим хөгжил, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа онцоллоо. ​ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэнд болон Монгол Улсын ЦХХХ-ны салбарт оруулж буй томоохон хувь нэмэрт талархал илэрхийлж, цаашид Кибер аюулгүй байдал болон ЖАЙКА-ын зүгээс хэрэгжүүлж буй судалгааны хүрээнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна

1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр буюу энэ өдөр Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сансрын хамтарсан нислэгээр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19:42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийн сансрын нисэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.