Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Ажлын хэсгийн гишүүн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллав

2021.08.05

Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар өнөөдөр (2021.08.05) Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “1111” төв болон “e-Мongolia” төвийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн үйлчилгээний хөгжлийг олон байршил дээр олон ажилчид ажилладаг, нэг байршил дээр олон ажилтан ажилладаг, операторын системд орж нэг ажилтан олон байгууллагын үйлчилгээг хүргэдэг, иргэд төрийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон үе гэж дөрвөн үе шатанд хувааж үзэж болох юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “e-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системийг хөгжүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 50-60 мянган хандалт авдаг байна. Иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг төрийн 539 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төрийн үйл ажиллагааг ил тод, авлигаас ангид, иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд цахим шилжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улс дэлхийн бусад улс оронтой өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлага үүсэж байна. Технологийн шинэчлэлээс гадна хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй учраас УИХ-ын  Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Цахим засаглалыг хөгжүүлэхэд мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал байгаа” гэлээ.

Бусад мэдээ

Ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан, төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн эхний хуралдаан өнөөдөр (2023.02.09) Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус ажлын хэсгийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ахалж байгаа бөгөөд бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нар хамтарч ажиллах юм. Салбар бүрийн цахим шилжилтэд тулгамдсан асуудлыг шийдэхэд салбар хоорондын уялдаа холбоог хангах явдал чухал юм.

Хятад улс 2035 он гэхэд сарны сансрын станц барихаар төлөвлөж байна

Хятад улс 2024-2050 онуудад сансрын хөтөлбөр, тэр дундаа сарны сансрын станц байгуулах, амьдрах боломжтой гаригуудыг хайх төлөвлөгөөгөө танилцууллаа. ​​ Тус улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Дин Чибиао “Сарны станцыг үе шаттайгаар 2028-2035 он хүртэл барьж дуусгана. Энэ станц нь нарны аймаг болон бусад гаригуудыг судлах гол төв болно. Улмаар хүн амьдрах боломжтой гаригуудыг хайж олох, орчлон ертөнцийн үүсэл гэх мэт сансар огторгуйн нууцыг илрүүлэхэд чиглэнэ. 2050 он гэхэд Хятад улс сансрын шинжлэх ухаанд тэргүүлж, дэлхий болон сансар огторгуйн талаарх хүн төрөлхтний ойлголтыг өргөжүүлэхээр зорьж байна” хэмээн онцоллоо. Эх сурвалж: Tecnology innovation

Хөдөө, орон нутгийн эмч нарын цахим ур чадварыг сайжруулна

ҮЙЛ ЯВДАЛ Хөдөө, орон нутгийн эмч нарын цахим ур чадварыг сайжруулна 2022.02.21 Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар уулзлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи нь энэ 2022 онд бүх аймгуудын нутгийн захиргааны үйлчилгээнүүдийг цахимжуулахын зэрэгцээ, хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг сайжруулах, “Цахим эрүүл мэнд” төслийн ажлыг эрчимжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тохиролцов. Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” платформд эрүүл мэндийн салбарын 14 үйлчилгээ нэгтгэгдсэн байгаа бөгөөд эрүүл мэндтэй холбоотой давхардсан тоогоор 4.9 сая үйлчилгээг иргэд цахимаар авсан байна. Тодруулбал, иргэд E-Mongolia аппликэйшн болон www.e-mongolia.mn сайтын тусламжтайгаар лавлагаа шатлалын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 21 аймаг, нийслэлийн харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд цаг захиалах болон захиалсан цагаа цуцлах боломжтой болсон. Мөн 2016 оноос хойших хугацаанд дээрх эмнэлгүүдэд өгсөн шинжилгээний хариугаа цахимаар харах боломжтой болсон. Share on facebook Share on twitter Бусад мэдээ