Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Чуулган: Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021.10.28

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниуд хэт ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж, цахим гарын үсэг олгох үнээ хэт нэмэх боломжийг хаах ямар зохицуулалт бий вэ хэмээн лавласан. Мөн өв залгамжлал, гэрээ, гэрээслэлийг цахим гарын үсгээс гадна бичлэгээр баталгаажуулах асуудлыг хуулиар хаагаагүй биз дээ гэж асуусан.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал, Манай улс 2011 онд цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан. Хуулийг баталснаас хойших 10 жилийн хугацаанд 38.000 цахим гарын үсэг олгогдоод байгаа. Эдгээр гарын үсгийг нийгмийн даатгалын тайлан өгдөг, тендерт оролцдог аж ахуйн нэгж, иргэд л авсан байдаг. 10 жилийн хугацаанд 38.000 цахим гарын үсэг олгогдсон гэдэг туйлын чамлалттай тоо бөгөөд цахим гарын үсэг нийтийн хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байна. Хуулийн төсөлд цахим гарын үсгийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгаж байгаа. Нийт 2.2 сая гаруй иргэдийн иргэний үнэмлэх дээр цахим гарын үсгийг суулгаж өгнө. Иргэн бүр цахим гарын үсэгтэй болохоор цахим гарын үсгийн хэрэглээ нэмэгдэнэ. Ингэхдээ иргэдэд нэг удаа үнэ төлбөргүйгээр цахим гарын үсэг олгоно. Иргэд нэмэлтээр цахим гарын үсэг авахаар бол хувийн байгууллагад хандан үнэ төлбөртэйгөөр авч болно. Өв залгамжлал, гэрлэлтээ батлуулахад тоон гарын үсгээр явахгүй, өөрийн биеэр очдог хэвээрээ байна гэсэн хариултыг өгсөн. Гишүүд асуулт асууж, хариулт авснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусад мэдээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд Булган аймагт ажиллаж байна

Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтаншагай нартай уулзаж, дээрх зөвлөмжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Цахим Булган” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан талаар мэдээлэл өгч, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй Цахим аймаг бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Азийн хөгжлийн банктай цахим шилжилтийн хүрээнд хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин Фаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг батлуулсанд талархал илэрхийлээд,төслийн хэрэгжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгааг болон Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. ​Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин Фаны зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны манлайлал дор Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байгааг онцлоод, цаашид АХБ-ны зүгээс цахим шилжилтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

ЦАХИМ ФОРУМ (DIGITAL FOSS) ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХИЛ ДАМНАСАН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын “Infocomm Media Development Authority” (IMDA)-аас зохион байгуулж буй цахим форум (Digital FOSS) хөтөлбөрийн хүрээн дэх “Хил дамнасан мэдээллийн урсгал” сэдэвт дээд хэжээний уулзалтад оролцлоо. Уулзалтаар цахим эдийн засгийн үндэс суурь болох өгөгдлийн олон улс дамнасан урсгалыг идэвхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, засаглалын стандартыг бий болгоход үүсэх бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар оролцогчид мэдээлэл, туршлага солилцлоо. Улс орнуудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим ирээдүйг бүтээхэд хамтран ажиллах зорилго бүхий цахим форум (Digital FOSS) уулзалтад Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк зэрэг цахим форумын гишүүн 10 гаруй орны нийт 30 орчим төлөөлөгчид оролцов.