Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сургагч багш бэлтгэх сургалт зарлагдлаа

2021.10.26

Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь 2006 оноос эхлэн одоог хүртэл Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тус шалгалтын хүрээнд 2007 оноос Япон улсын Гадаадтай үүсгэх техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг/AOTS/-той хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 удаагийн хөтөлбөрт 90 гаруй багш, мэргэжилтнүүдийг хамруулж сургагч багшийн гэрчилгээ олгоод байна. Энэ удаад тус хөтөлбөр нь Монголд улсад 5 дахь удаагаа “Сүүлийн үеийн тренд технологийн чиг хандлага” сэдвийн хүрээнд явагдах ба AOTS-ийн сургагч багш нар цахимаар сургалтаа зааж, танхимын хэлбэрээр зохион байгуулна. Сургалтад Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцох боломжтой бөгөөд цаашид сургагч багшаар ажиллах сонирхолтой 40 оролцогчид үнэ төлбөргүй суралцах эрхийг олгож байгаа юм. Сургалтад хамрагдсанаар: Монгол улс төдийгүй Азийн 12 оронд хүлээн зөвшөөрөгдсөн сургагч багш болно. Тухайн байгууллага ОУ-ын сургагч багшийн гэрчилгээ бүхий ажилтантай болно. Тухайн байгууллагадаа шинэ мэдлэг, туршлагыг түгээнэ. Байгууллагын сургалтын зардлыг хэмнэнэ. Ажилтны хувьд сүүлийн үеийн технологийн талаарх мэдлэгийн түвшинг нь нэмэгдүүлнэ. Сургалт нь хоёр ээлжээр 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд нэгдүгээр ээлж 2021 оны 11 сарын 08 – 12, хоёрдугаар ээлж 11 сарын 15 – 19-ний хооронд МТҮП дээр болно. Нэг байгууллагаас 3 хүртэлх суралцагч хамрагдах боломжтой тул шаардлага хангасан оролцогчид 11 сарын 01-ний дотор suvd@itpark.mn цахим шуудангаар хүсэлтээ илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99539790 дугаараас лавлана уу.

Бусад мэдээ

ЦАХИМ ФОРУМ (DIGITAL FOSS) ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХИЛ ДАМНАСАН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын “Infocomm Media Development Authority” (IMDA)-аас зохион байгуулж буй цахим форум (Digital FOSS) хөтөлбөрийн хүрээн дэх “Хил дамнасан мэдээллийн урсгал” сэдэвт дээд хэжээний уулзалтад оролцлоо. Уулзалтаар цахим эдийн засгийн үндэс суурь болох өгөгдлийн олон улс дамнасан урсгалыг идэвхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, засаглалын стандартыг бий болгоход үүсэх бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар оролцогчид мэдээлэл, туршлага солилцлоо. Улс орнуудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим ирээдүйг бүтээхэд хамтран ажиллах зорилго бүхий цахим форум (Digital FOSS) уулзалтад Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк зэрэг цахим форумын гишүүн 10 гаруй орны нийт 30 орчим төлөөлөгчид оролцов.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцсон. Сайд энэ үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, агаар-сансрын үйлдвэрлэлийн сайд Багдат Мусин, технологийн салбарын хөрөнгө оруулагч, Freedom Finance компанийн захирал Тимур Турлов нартай уулзаж Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулах боломж, бололцооны талаар ярилцсан. Энэ хүрээнд өчигдөр “ICT Expo 2023” -оор Astana HUB болон Монголын мэдээлэл технологийн үндэсний парк хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Мөн өнөөдрийн уулзалтын хүрээнд мэдээллийн технологийн гарааны компаниудыг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог багасгаж, чөлөөт өрсөлдөөнийг эрхэмлэж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны орчинг боловсронгуй болгох зэрэг олон чухал үр дүн хүлээгдэж байгаа тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд оролцогч талууд онцгой ач холбогдол өгч байна. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бловсруулах ажлын хэсгийн ахлагч Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуулийн төслийн танилцуулгыг танилцуулж оролцогч талуудаас ирүүлсэн асуултад хариулж, санал хүсэлтийг хүлээн авлаа. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтийн саналыг тусгаж салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой тус хэлэлцүүлэгт харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын төлөөлөл болон хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцож байна.