Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар

2021.11.11

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв шууданд байрлах “e-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадалгааг цахимаар хэрхэн авах зааврыг хүргэж байна. Хэрвээ та эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа авах бол: Та “e-Mongolia” гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ. Хэрвээ та e-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид “e-Mongolia” руу хялбар нэвтрэх боломжтой. “e-Mongolia” апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно. ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно. ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгоно. Анхааруулахад, 16 нас хүрээгүй хүүхдүүд “e-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна

Харин суурин компьютероос эмнэлгийн магадалгааг авах бол:

  1. e-mongolia.mn сайт руу нэвтрэн орох
  2. Үйлчилгээ гэсэн цэсийг сонгоно
  3. Эрүүл мэндийн гэсэн дэд цэсийг сонгож, Эмнэлгийн магадалгаагаа цахимаар авах боломжтой.

Бусад мэдээ

Соёл урлагийн газарт хугацаатай үүрэг өглөө

Авлигын эсрэг “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж мэдээлэл нь хаалттай төрийн байгууллагуудад иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг өгч байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр /2023.04.12/ Салбарын хяналтын газрын дарга С.Ганзориг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл,урлагийн газарт ажиллаж хугацаатай үүрэг өглөө. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 201 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу төрийн байгууллагууд мэдээллээ ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй юм.

“Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсэг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажиллалаа

 Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл” ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн  өнөөдөр /2023.05.04/ Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоонд ажиллалаа. “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд төрийн албаны анхан, дунд шатан дахь хүнд суртлыг арилгах, таслан зогсоох, авлига үүсэх нөхцөл бүрдүүлж буй үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, шаардлагатай шийдвэр гаргахад иргэд, хувийн хэвшлээс өргөн хүрээнд мэдээлэл авч, хамтран ажиллах санал зөвлөмж гаргах зорилгоор ажиллаж байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар уулзалтын үеэр “Шүгэл ажиллагаа”-ны ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, эл хоёр байгууллагуудад тулгамдаж буй асуудал, ирсэн хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь дэлхийн допингийн эсрэг код, ОУ-ын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг, тэмцээний үеийн болон тэмцээний бус үеийн допингийн хяналтын шинжилгээ хийдэг байгууллага юм. Хяналтын шинжилгээний хариу удаан гардаг гэх гомдол, санал ирдэг учир шалтгаанаа ковид болон зарим тэмцээн, уралдаан давхцах, төлбөр мөнгөтэй холбоотой асуудал, хүндрэл гардаг учир яаралтай гаргах үүднээс Солонгос Улс руу сорьцыг явуулдаг тухай дурдаж байв. Монголын үндэсний бөхийн холбооноос: Допингийн шинжилгээний хариу удаж гардаг, шинжилгээ авах үйл явцыг нээлттэй, хяналттай болгох шаардлагатай байгаа болон явц дундын шинжилгээг тогтмол авах нөхцлийг бүрдүүлж, зөвхөн улсын цолтой бөхчүүдээс бус аймаг, сумын цолтой бөхчүүдээс хяналтын шинжилгээг авдаг болох, ихэнх илэрч байгаа сорьцууд аймаг, сумын цолтой бөхчүүдээс гардаг талаар болон спортын авлига, хариуцлагын талаар онцолж ярьсан юм. Уулзалтын дүнд үүссэн асуудлын шийдэл боловсруулан, ажлын хэсэгт танилцуулахаар тогтов.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн гурав дахь аймаг Баян-Өлгий аймагт “Цахимд хэвшье” арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна

Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ болон харьяа, салбар байгууллагууд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтаар Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/, цахим орчны зохицуулалт, docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем, орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийв.