Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

5G технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУЦХБ-тай хамтран ажиллана

2022.02.25

Монгол Улсад 5G технологийг 2023 оноос нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ХХМТГ-ын даргын 2020 оны А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг баталсан. Мөн 2021 онд Монгол Улс 5G технологийн туршилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам бодлого, зохицуулалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл Олон Улсын цахилгаан холбооны байгууллага Монгол Улсад 5G технологийг нэвтрүүлэхэд зах зээлийн бэлэн байдлыг тодорхойлохоор 2021 онд 11 дүгээр сараас эхлэн ажиллаж, “Market readiness for future IMT /5G/ network” сэдэвт зөвлөх үйлчилгээний эцсийн тайланг 2022 оны 02 дугаар сард ирүүлжээ. Энэхүү тайланг танилцуулах хурал өнөөдөр /2022.02.25/ цахимаар боллоо. Тус цахим хуралд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

5G технологийг 2023 онд Монгол Улсад нэвтрүүлэхэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага хамтран бодлого зохицуулалт, дэд бүтэц, экосистемийг бүрдүүлэх, 5G ач холбогдлыг салбар бүрд сурталчлан таниулах гэсэн чиглэлд ажлын хэсэг байгуулан, тус ажлыг эрчимжүүлэхээр тохиролцов.

Бусад мэдээ

Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа 2022.06.02 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022”-ны дээд түвшний хуралдаанд цахимаар оролцлоо. Тус хуралдаан нь Женев дэх Олон улсын Цахилгаан холбооны байгууллагын төв байранд 2022 оны 05 дугаар сарын 30-наас 2022 оны 06 дугаар сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж байгаа юм. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ тус чуулганы Өндөр түвшний бодлогын 8 дугаар хуралдаан болох “Цахим таатай орчныг бий болгох нь” сэдэвт салбар хуралдаанд цахимаар оролцож Монгол Улсын хэрэгжүүлж буй цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгах, бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болох зэрэг стратегийн зорилго, зорилтууд, одоогийн ололт амжилтын сайн туршлагаа оролцогчдод танилцууллаа. Мөн Сайд нарын дугуй ширээний хаалттай уулзалтад оролцож, бусад улсын сайд нар болон өндөр дээд түвшний төлөөлөлтэй санал бодлоо солилцсон юм. “Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн чуулган-2022” нь тогтвортой хөгжлийн зорилт, зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл болох мэдээлэл, харилцаа холбооны технологийн үүргийг хэлэлцэх гол форум болж, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (НҮБХ-ны А/70/1 тогтоол)-ийн хэрэгжилтийг хянах дэлхийн механизмын талаар хэлэлцэж байна.  Энэхүү Чуулган нь НҮБ-ын холбогдох байгууллагуудтай хамтран Чуулганы үйл ажиллагааны ололт амжилтыг хянах платформоор хангаж, 2005 оноос хойших үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар мэдээлэл, үнэлгээ дүгнэлт өгдөг. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дорноговь аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм. #цахим_аймаг #Дорноговь

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо: Speed date уулзалт зохион байгуулаа

Сэлэнгэ аймгийн төрийн болон хувийн хэвшлийн удирдлагууд, жижиг дунд, хувиараа бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулж, бизнесээ хэрхэн цахимжуулах арга зам, технологийн шийдлүүдийн талаар танилцуулга, мэдээлэл хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.