Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

2022 онд аймгуудыг цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна

2022.02.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр /2022.02.18/ 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүний зэрэгцээ, 2024 онд гэхэд цахим шилжилтийг 90 хувьд хүргэх төлөвлөгөөний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан бөгөөд цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь энэ 2022 онд 21 аймгийг нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, иргэд олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төв байгуулах, жишиг цахим аймаг тодруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа, холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer)-ийн орон тоог бий болгох, тухайн албан тушаалтан нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах тухай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ онцлов.

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд

  • Өндөр хурдын шилэн кабелийн сүлжээнд холбох
  • Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, мөн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг хүргэх
  • Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах
  • Гэр хорооллын бүсэд өндөр хурдын интернэтийн үйлчилгээ хүргэх
  • Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийх юм гэнэ.

Бусад мэдээ

#Цахимд_Хэвшье_Сэлэнгэ_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж мэргэжлийн баг зөвлөх үйлчилгээ өгч ажиллалаа.

Япон Улсын шуудангийн үйлчилгээний цахимжилтын сайн туршлагыг нэвтрүүлнэ

Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн форумын хүрээнд Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны Шуудангийн үйлчилгээний бодлогын газрын дарга Юүжи Аоки, дэд дарга Ёшики Хорио нартай уулзсан уулзалтаар Япон Улсын логистик, түгээлтийн сайн туршлага, логистикийн нэгдсэн төвийг Монгол Улсад байгуулах боломж болон энэхүү төв нь зөвхөн шуудангийн үйлчилгээ төдийгүй цахим худалдаа, ачаа, логистикийг хөнгөвчлөх, хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Япон улсын хувьд Дэлхийн Шуудангийн Холбооноос гаргадаг “Шуудангийн хөгжлийн индекс”-ээр топ улсын нэг, шинийг санаачлагч, технологийн дэвшлээр дэлхийд тэргүүлэгч улс тул шуудангийн үйлчилгээгээ хэрхэн цахимжуулсан болон тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд байгальд ээлтэй технологийн дэвшлийн шийдлийн талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийлэв. Уулалтын төгсгөлд Монгол Улсын шуудангийн салбарын үр ашиг, найдвартай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд хоёр улсын харилцааг өргөжүүлж, бэхжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолж, ойрын хугацаанд ажил хэргийн уулзалт дахин хийхээр тохиролцов.