Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна

2022.03.11

Манай улс “Цахим Үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” – д 60 байгууллагын 639 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд энэ 2022 онд 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Ингэхдээ авлигад хамгийн их өртдөг үйлчилгээг нэн тэргүүнд цахимжуулах юм. Тус асуудлаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Азийн сангаас сүүлийн 10 жилд хийсэн авилгын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, нээлттэй өгөгдлийг сайжруулах талаар санал солилцохын зэрэгцээ бүх нийтийн цахим боловсролыг сайжруулахад шаардлагатай  судалгаа хийх, зорилтот бүлэгт тохирсон агуулга боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Азийн сан нь Ази тивийн хөгжиж буй улс орны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага. Тус байгууллага нь сайн засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүс нутаг, олон улсын харилцаа чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм.

Бусад мэдээ

Дундговь аймагт цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

Энэ сарын 06-ны өдөр Дундговь аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдэвт илтгэл, “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг тус тус орж, Дундговь аймгийн 18 төрийн байгууллагын давхардасан тоогоор 170 гаруй төрийн албан хаагчийг хамрууллаа. Сургалтад оролцогчдын зүгээс өөрийн амьдарч буй орон нутагт цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг хөндөн тавьж, саналаа илэрхийллээ.

ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна

Өнөөдөр өглөө нийслэлийн Баянгол дүүргийн төрийн албан хаагчидтай уулзаж цахим шилжилтийн хүрээнд ярилцлаа.

“Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно

ҮЙЛ ЯВДАЛ “Women in Digital Nation” хэлэлцүүлэг болно 2021.09.06 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” нь энэ жилээс цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation -2021” болон өргөжиж, энэ сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн “Women in ICT FORUM” болон дотоодын эмэгтэйчүүдийн “Women in Digital Nation” хэлэлцүүлэг тус, тус зохион байгуулагдах аж. Тодруулбал, мэдээллийн технологийн салбар дахь олон улсын эмэгтэйчүүдийн форум “Women in ICT FORUM” 09-р сарын 17-ны 15.00-16.00 цагийн хооронд болох бол дотоодын эмэгтэйчүүдийн форум нь “Women in Digital Nation” хэлэлцүүлэг 09 -р сарын 17-ны 16.00-17.00 цагийн хооронд болох ажээ. Тус хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой хүмүүс доорх линкээр бүртгүүлээрэй Бүртгэлийн линк: “Women in Digital Nation” хэлэлцүүлэг (google.com) Холбоо барих утас: 99855356, 99096069 Дашрамд мэдээлэхэд, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation – 2021” -ний хүрээнд “Цахим Үндэстэн” хэлэлцүүлэг Салбарын сайд нарын уулзалт Мэдээллийн технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо хэлэлцүүлэг Олон улсын цахим спортын тэмцээнд Үндэсний шилдэг стартап шалгаруулах тэмцээн Хөгжмийн фестиваль Cosplay Үндэсний компаниудын үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна. Та дижитал амьдралын хэв маягаар аялахыг хүсвэл 2021 оны 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнг зориорой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ