Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2022.04.08

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Бүгд найрамдах Эстони улсын Цахим Засаглалын академи хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Эстони улсын талаас Цахим Засаглалын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток нар гарын үсэг зурж, баталгаажуулав.

Санамж бичиг байгуулснаар дараах чиглэлд талууд хамтран ажиллана: Үүнд

  • Цахим Засаглалын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, түүний дотор төрийн алба хаагчдын цахим ур чадварыг сайжруулах
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах
  • Шинэ, шинэлэг, дэвшилтэд технологийг нэвтрүүлэхэд туршлага солилцох,
  • Дижитал шилжилтийн стратеги болон цахим засаглалын зохицуулалтын загвар зэргийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Кибер аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг чадавхыг сайжруулах
  • Мэдээллийн технологи, программ хангэамжийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг аутсорсинг хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд тус, тус хамтран ажиллахаар тохиролцов.Эстонийн Цахим Засаглалын академи нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхийн 130 гаруй улсын 230 гаруй байгууллагатай хамтран ажилладаг. Тус байгууллага нь цахим засаглал, цахим ардчилал, кибер аюулгүй байдал болон нээлттэй нийгмийн төлөө мэдлэг, чадвар, шилдэг туршлага бий болгох, түгээн дэлгэрүүлэх зориулго бүхий сургалт, судалгааны байгуулага юм.

Бусад мэдээ

Радио холбооны анхны өдрүүд …

Радио холбооны анхны өдрүүд… 2022.05.04 Ардын засгийн эхний жилүүдэд “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэл гардаг байсан ч ихэнх хүмүүс бичиг үсэггүй байсан болохоор төрийн шийдвэр, шинэ мэдээг нийтэд хүргэх нь хүнд асуудал хэвээр байлаа. Аливаа мэдээллийг шууд чихэнд нь хүргэх технологи хэрэгтэй байлаа. МАХН ын Төв Хорооноос “агаарын мэдээ”-г хэрэгжүүлэхэд олон түмний хүчин туслалцааг хандуулахад анхаарч 1930 оны 10 дугаар сарын 27 – ны “Үнэн” сонины дугаарт Радио хэмээх агаарын мэдээг ЗХУ болон бусад орнууд дахь хэрэглээ, мөн нэвтрүүлэх болон хүлээн авах станцуудын талаар танилцуулаад “радио мэдээгээр манай монголчууд үг нэвтрэлцэх болбоос алс холын нутагт мэдээллээс хоцорч буй иргэдэд нам төрийн аливаа мэдээллийг цаг цагт нь хүргэж, ард иргэдийг монголын төртэй холбох гүүр болон ажиллахыг тайлбарлажээ. 1930 онд ЗХУ-ын эрдэм шинжилгээний ажилчид Монгол нутгийн гадаргын болон цаг агаарын нөхцлийг судлаад “Монгол улсад радио холбоо нэн тохиромжтой” хэмээн дүгнэлт гаргажээ. Засгийн газрын 1931 оны 3 дугаар сарын 13 ны хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэр холбооны яамнаас радио байгуулах төлөвлөгөөг хэлэлцээд хувь нийлүүлэсэн “Монгол Радио” хоршоог зохион байгуулах, ЗХУ-тай барилга байгууламжийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ. 1931 оны зун радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Иркутск хот руу илгээжээ. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны ажилтнууд болжээ. МОНГОЛ РАДИО хоршоо техникийн баазыг байгуулахаас өмнө өөрийн боломжийг ашиглан радио дамжуулах ажлыг эхлүүлэхээр болж 1931 оны майн баяраар агаарын мэдээгээр үг, дуу сонсгохыг “Агаарын мэдээ”-ний зөвлөлд даалгажээ. Их хүрээнд 1880 аад оноос орос улсын ноос, нэхий, малын худалдаачид олноор сууриших болжээ. Одоогийн В. И. Лениний нэрэмжит клубт тэд бүжиг хийх,цуглаан зохион байгуулдаг “НАРДОМ” гэдэг орос ажилчдийн клуб байжээ. “Агаарын мэдээ”-ний зөвлөл 1931 оны 5 дугаар сарын 1-ний 19.00 цагаас төлөвлөсөн ёсоор НАРДОМ клубын төхөөрөмжийг ашиглан төв цэнгэлдэх, төв талбайд чанга яригч байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ. 1931 оны 6 дугаар сарын 20 -ноос хүн олон цугларах газар чанга яригчуудыг байрлуулж долоо хоногт 2 удаа тус бүр хоёр цагаар мэдээг тогтмол дамжуулдаг болжээ. Энэ үед шугамын радиог “ агаарын сонин” гэж нэрлэж заншжээ. Агаар мэдээний зөвлөлд ажиллаж байсан ахмад сэхээтэн Б. Гүржав дурдатгалдаа :  нийслэлд радио анх эхлэж байхдаа “Улаанбаатарчууд аа, Та бүхний амрыг эрж хувьсгалын халуун баяр хүргье” гэж эхэлдэг байсныг дурсан тэмдэглэсэн байдаг. “Монгол радио” хоршооны 1931 оны 7 дугаар сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор Динамо занга яригчийг – 10 ыг Цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб, Аж үйлдвэрийн комбинат, Улсын их Өндөр хоршоо, Зүүн хороо, Сүхбаатарын талбар, Гандан, Амгаланбаатар, зах зээлийн газар Рекорд чанга яригчийг олон нийтийн цугларах газар тус бүр 2 ыг Красная заря чанга яригчийг 50 ширхэгийг улаан булан, цэргийн ангиуд, сургуулийн газруудаар хуваарилан байрлуулж байжээ. 1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ. Ардын хувьсалын 10 жилийн ойгоор Яармагын баярын талбайд 2 км шугам татаж чанга яригчааар хөгжим эгшиглэж, морь, бөхний цол дуудаж дуутай шуутай наадам анх хийж хурсан олонд урд өмнө хийж байгаагүй сайхан наадам болж сэтгэлд нь хоногшсон сайхан наадам болжээ. “Монгол радио” хоршооны 1931 оны 7 дугаар сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор Динамо занга яригчийг – 10 ыг Цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб, Аж үйлдвэрийн комбинат, Улсын их Өндөр хоршоо, Зүүн хороо, Сүхбаатарын талбар, Гандан, Амгаланбаатар, зах зээлийн газар Рекорд чанга яригчийг олон нийтийн цугларах газар тус бүр 2 ыг Красная заря чанга яригчийг 50 ширхэгийг улаан булан, цэргийн ангиуд, сургуулийн газруудаар хуваарилан байрлуулж байжээ. 1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ. Ардын хувьсалын 10 жилийн ойгоор Яармагын баярын талбайд 2 км шугам татаж чанга яригчааар хөгжим эгшиглэж, морь, бөхний цол дуудаж дуутай шуутай наадам анх хийж хурсан олонд урд өмнө хийж байгаагүй сайхан наадам болж сэтгэлд нь хоногшсон сайхан наадам болжээ. Энэхүү гэрээт ажлууд хугацааны дагуу хийгдэж 1933 оны сүүл гэхэд зарим аймгуудын төвүүдтэй радио телеграфийн холбоо барьж эхэлжээ. БНМАУ-д радио нэвтрлүүлэх станцын болон радио телеграфын үйлчилгээ нэмэгдэж байгааг харгалзан Ардын Сайд нарын Зөвлөл, Улсын бага Хурлын тэргүүлэгчдийн 1933 оны 7 сарын 21 өдрийн хамтарсан хуралдаанаас  “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г “Xарилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо” хэмээн нэрийдэхээр болж радио станцууд болон зангилааны техникийн ашиглалт үйлчилгээг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгажээ. 1934 оны 9 дүгээр сарын 1-нд манай улсын анхны радио нэвтрүүлэх станцын нэвтрүүлэгийг нээх ажиллагааг УБ хотын төв станц дээр хийгдэхэд Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Р. Мэнд баярын үг хэлж нээлт хийжээ. Нээлтийн үйл ажиллагаанд нам төрийн төлөөлөгчид, ЗХУ-аас Элчин сайдын төлөөлөгчид оролцжээ.                        Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Рэнцэнгийн Мэнд “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг “Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо”-ны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаагийн дуу хоолойгооор орон даяар анх цацагджээ. Анхны радио диктор Батаа Нээлтийн үйл ажиллагааг 13 аймгийн төвүүдэд радиогоор сонсгожээ. Улаанбаатарын төв станцад ДРК -1 ДРК – 15 маркийн,  аймгуудын төвд АК болон КТВ радио нэвтрүүлэх станцууд, ПЦКУ, ПЦКУМ маркийн хүлээн авах станцуудыг монтажилжээ. 1934 оны сүүлч гэхэд хот хөдөөдөө 900 гаруй радио цэгтэй болж , ЗХУ -ын Москва, Иркутск, Улаан-Үд , Хабаровск зэрэг хотуудтай радио телеграфын холбоотой болсон байна. 1946 оноос Л.Мөрдорж хөгжим “Эх орон” дууны аялгуугаар Монголын радио өглөө бүрийн өргөн нэвтрүүлгээ эхлэх “Радио дохио” болгон өгч эхлээд түүхт 80 аад жил болжээ. Үг. Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ Ая. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж                                                                                          Эх орон                         

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна. ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Увс аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Увс аймаг дахь хэлтсийн дарга О.Ганцоож оролцож, аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэв. Ажлын хэсгийн зүгээс ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, аймгийн удирдлагын тавьсан санал, хүсэлт, хөндсөн асуудлуудын хүрээнд санал солилцлоо.

БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуулийн тэтгэлэг зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд 2025 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургууль нь 1940 онд байгуулагдсан сургууль юм. Суралцах чиглэл: Major Program Aeronautics & Astronautics Science and Technology     APSCO-BIT University -Master Ptrogram-2025   APSCO-BIT University -PhD Ptrogram-2025   Mechanics Mechanical Engineering Power Engineering and Engineering Thermophysics Information and Communication Engineering Electronics Science and Technology Control Science and Engineering Materials Science and Engineering Biomedical Engineering Physics Law Management Science and Engineering APSCO-BIT University -PhD Ptrogram-2025   Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХИХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бээжингийн технологийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.