Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

2022 онд аймгуудыг цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулна

2022.02.18

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр /2022.02.18/ 21 аймгийн Засаг дарга нартай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр тодотгож, “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж буй. Үүний зэрэгцээ, 2024 онд гэхэд цахим шилжилтийг 90 хувьд хүргэх төлөвлөгөөний хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан бөгөөд цахим хөгжлийн таван багц хуулийн талаарх мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь энэ 2022 онд 21 аймгийг нутгийн захиргааны үйлчилгээг цахимжуулах, иргэд олон нийтэд заавар зөвлөгөө өгөх төв байгуулах, жишиг цахим аймаг тодруулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрийн уялдаа, холбоог хангах, төрийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах чиг үүрэг бүхий CIO (Chief Information Officer)-ийн орон тоог бий болгох, тухайн албан тушаалтан нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах тухай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ онцлов.

Цахим шилжилтийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд

  • Өндөр хурдын шилэн кабелийн сүлжээнд холбох
  • Хөдөөгийн алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбох, мөн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг хүргэх
  • Үүрэн холбооны дахин дамжуулах сүлжээ станц байгуулах
  • Гэр хорооллын бүсэд өндөр хурдын интернэтийн үйлчилгээ хүргэх
  • Шуудангийн хүргэлтийн давтамж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг энэ 2022 онд багтаан хийх юм гэнэ.

Бусад мэдээ

Цахимд_хэвшье_Төв

“Цахимд хэвшье” арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төв аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн байгууллагуудаас хамтарсан уулзалт зохион байгуулж, үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Жайкатай хамтран ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ Кибер аюулгүй байдлын чиглэлээр Жайкатай хамтран ажиллана 2022.01.18 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.01.18/ Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи тэргүүтэй төлөөлөгчидтэй Кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар уулзлаа. Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсаныг дурдлаа. Тухайлбал “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг талууд хамтран амжилттай зохион байгуулсныг онцоллоо. ЖАЙКА нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Удирдлагын академитай хамтран “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” техникийн хамтын ажиллагааг 2022 оны 12 сараас 2025 оны 12 дугаар сарын хооронд хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд энэ оны 1 дүгээр сараас Япон талын мэргэжилтнүүд ирж КАБ-ын хамтын ажиллагаа, Төрийн албан хаагчийн КАБ-ын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр суурь үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөрийг нарийвчлан боловсруулахаар бэлтгэж байгаа юм. Төслийн баримт бичигт заасны дагуу ЦХХХЯ нь төслийг тогтмол хугацаанд хариуцан явуулах албан тушаалтныг томилохоор заасан. Энэ хүрээнд ЦХХХЯ-ыг төлөөлж дэд сайд төслийн захирлаар, дэд даргаар КАБ-ын асуудал хариуцсан дарга ажиллахаар томилсон. Төсөл хэрэгжих хугацаанд Монголын талаас сургалт зохион байгуулах өрөө танхимаар хангах, төслийн баг болон Жайкагийн экспертүүдийг оффис, болон бусад тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлж ажиллана. ЦХХХ-ны сайд Н.Учрал, Манай улс Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг байгуулахаар ажиллаж байна. Энэ чиглэлээр Япон улсын CERT багуудтай холбоо тогтоох, Япон улс болон бүс нутаг дахь кибер халдлага, зөрчлийг зохицуулж буй сайн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлах чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Мөн Кибер халдлага зөрчилтэй тэмцэх багийг байгуулсны дараа олон улсын холбоо (FIRST.org; APCERT)-д бүртгүүлэхэд бусад орноос дэмжсэн санал авах шаардлагатай байдаг талаар дурдаж, эл асуудлаар Япон Улсын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ. Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийг байгуулах, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.Мөн ЦХХХЯ-ны зүгээс хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлж, энэ хүрээнд Японы их дээд сургуулиудад Кибер аюулгүй байдал, Хиймэл оюун ухаан, Робот хөгжүүлэлт, Автоматжуулалт зэрэг чиглэлээр Монгол Улсын хамаарах салбарын албан хаагчдад эрдмийн зэрэг (Магистр, Доктор) олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судлах асуудлаар хамтран ажиллах санал тавилаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар 2023 оны 03 сард БНСУ-д ажлын айлчлал хийх үеэр тус улсын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн ерөнхийлөгч Гвон Ху Елтой уулзаж, хамтын ажиллагааг эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого чиглэл, өнөөгийн байдлыг тодорхойлоход төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Уулзалтын үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, энэ чиглэлээр ажиллаж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд үе шаттай сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, хамтран ажиллаж буй БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-ийн зөвлөх баг, БНСУ-ын их сургуулийн профессорууд, KISDI байгууллагын экспертүүдэд талархлаа илэрхийлсэн юм. Уулзалтаар талууд өргөн нэвтрүүлгийн бодлогын зөвлөмжид тусгах санал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болон цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал солилцлоо.