Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

2022.06.09

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү.

Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Завхан аймагт өрнөж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр болон холбогдох албаны хүмүүст “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, санал солилцлоо. #цахим_аймаг #Завхан

Дуу, дүрс, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээлэлд санал авч байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээлэл” – д санал авч байна. Мэдээлэлтэй танилцах бол ЭНД дарж татаж авна уу. Саналыг 2024 оны 12 дугаар сарын 24 -ний дотор авах тул доорх имэйл хаягаар саналаа өгнө үү. Санал илгээх и-мэйл хаяг: cybersecurity@mddc.gov.mn

Мэдээлэл, технологийн үндэсний парк-д ШУТИС-ийн харьяа лицей сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд шинээр нээгдлээ

Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамны санаачлагаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк-д ШУТИС-н харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд хичээллэж эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХ-ны зөвлөх ШУТИС-ийн Захирал, доктор, профессор Т.Намнан нар болон ШУТИС-ийн удирдлага бусад төлөөлөл, багш, сурагч, эцэг эхчүүд оролцлоо. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Цахим яамны бодлого чиглэл, хүний нөөц, мэдээлэл зүйн мэргэшсэн ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилгоор энэхүү ангиудыг нээж байна. Технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед технологийн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Монгол улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 39000 инженер шаардлагатай бөгөөд хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх шилдэг залуусыг бэлтгэхэд манай яам онцгой анхаарч байна. МТҮП-ын Захирал Ж.Золзаяа: МТҮП цаашид технологийн салбарын хүний нөөцийг бэлдэх, сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Сурагчдыг инкубатор компаниудад дадлага хийх орчин, ажлын байраар хангана. Энэхүү ахлах сургуульд суралцсанаар: – Их сургуульд элсэхдээ бакалаврын түвшинд 15 кредит тооцон суралцах боломжтой. – Заавал 4 жил сурахгүй богино хугацаанд суралцаад төгсөх боломжтой. – Мэргэжлийн сертификат олгоно. – Дадлага хийх орчин, ажлын байраар хангана.