Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны баярын өдөр тохиож байна

2022.07.19

Тэртээгээс 101 жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний энэ өдөр Ардын засгийн газрын 6 дугаар хурлаар шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулж, Хиагтын цахилгаан мэдээний хорооны түшмэл байсан гүн Цэдэвсүрэн гуайг ерөнхийлөн захирах түшмэлээр нь томилсноор өнөөдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг өнөөдөр бид “ХОЛБООЧДЫН БАЯР” хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан уламжлалтай.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажиллагсад та нартаа манай салбар байгуулагдсны 101 жилийн ойн мэнд дэвшүүлж, ажил үйлс тань Алтай нуруу шигээ ханхайж байхын ерөөл дэвшүүлье.

1921 онд Ардын Засгийн газар энэ байшинд ажиллаж байв.

Бусад мэдээ

“Seeds for the future” хөтөлбөрийн шигшээд шалгарлаа

Катар улсын Доха хотноо дэлхийн 15 орны 29 баг өрсөлдсөн “Seeds for the future” хөтөлбөрт Монгол улсын “Team 11” баг шилдэг 6 багийн нэгээр шалгарлаа. Тэд нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг технологийн шийдлээр хэрхэн шийдэж болох тухай бүтээлч төслийн уралдаанд “Блокчэйнд суурилсан Эмийн хяналтын нэгдсэн, нээлттэй систем” бүтээх санаачилгаар төсөл боловсруулан оролцсон юм. Улмаар 09/10-09/16-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдах шигшээ шалгаруулалтад оролцож шилдгийн төлөө өрсөлдөнө. ЦХХХЯ, Huawei компани хамтран хэрэгжүүлж буй “Мэдээллийн технологийн 1000 инженер” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Монгол улсаас 10 мэргэжилтэн “Seeds for the future” хөтөлбөрт хамрагдаж байна.

Ухаалаг засаг II төслийн байгаль орчин, нийгмийн хамгааллын баримт бичгийн төсөл

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Ухаалаг засаг II төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Иргэд болон аж ахуйн нэгжид үр ашигтай, аюулгүй байдлыг хангасан цахим үйлчилгээг хүргэх, дижитал ур чадварыг эзэмшүүлэх, дижитал суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэхэд энэ төслийн зорилго оршино. Бэлтгэл ажлын хүрээнд дараах төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар дараах баримт бичгийн төслүүдийг боловсруулаад байна. Иргэд, аж ахуйн нэгжид эдгээр баримт бичигтэй танилцаж, тодруулах санал, хүсэлт байвал info@mddc.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье. Холбоо барих: Цахим хөгжил, харилцаа холбооны яам Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, төв шуудангийн зүүн жигүүр 105 тоот Утас: 266114 Имэйл: info@mddc.gov.mn

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 3 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна. Дээд түвшний уулзалтанд БНСУ-ын Eрөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Их Британийн Шадар сайд Оливер Доуден болон Эстони, Швед, Шинэ Зеланд, Энэтхэг, Австрали зэрэг 30 орчим улсын гадаад харилцаа, цахим засаглал, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн сайд нар оролцож байна. Сайд Н.Учрал энэ үеэр “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Хүртээмжтэй нийгэм” сэдвээр үг хэллээ. Тэрээр “Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри манай эх орныг “Ардчиллын баян бүрд” хэмээн хэлж байлаа. Бид ардчиллыг бэхжүүлж мэдэх эрхийг хангуулахаар “Шилэн” нэртэй ил тод байдлын анхны нэгдсэн платформыг олон нийтэд танилцуулсан. Энэхүү платформд 13 сая гаруй удаа хандсан бөгөөд улсын хэмжээнд, ялангуяа засгийн газрын хөрөнгийн зарцуулалтын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, 27 сая гаруй ам.долларын зээлтэй тэнцэх 92 тэрбум төгрөгийн зээлийг буцаан төлжээ. Энэ нь Монголын ард түмэн технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, бодит үр дүнд хүрч байгаагийн тод жишээ юм” гэлээ.