Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Үндэсний цахим шуудан таны цаг, завыг хэмнэнэ

2022.08.18

1. Үндэсний цахим шуудан гэж юу вэ?
Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд, иргэний улсын бүртгэлийн дугаараар үүсгэгдсэн төрийн байгууллагад өргөдөл, гомдол, санал хүсэлтээ илгээх, мөн хариу мэдэгдэл хүлээн авах боломжтой цахим шуудангийн систем юм.

2. Яагаад үндэсний цахим шуудан ашиглах хэрэгтэй вэ?Үндэсний цахим шуудан ашигласнаар иргэн та төрийн байгууллага руу биеэр очих эсвэл утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай цаг хугацаа орон зайнаас үл хамааран шууд харилцах боломжтой.

3. Үндэсний цахим шуудангаар ирсэн мэдээлэл албан ёсных гэж тооцох уу?
Иргэн таныг танилт, нэвтрэлтийн систем ашиглан таньж, тодорхойлсон тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм.

4. Иргэн танд Үндэсний цахим шуудангаар дамжуулан төрөөс ямар мэдээлэл ирэх вэ?
Төрийн байгууллага мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд үндэсний цахим шуудангаар дамжуулан мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ. Мөн төрийн үйлчилгээ авах шаардлага үүссэн тохиолдолд танд мэдээлэл ирэх юм.

5. Хувийн цахим хаягаа ашиглаж болох уу?
Хувийн цахим хаягийг дурын нэршил, тоо, үсэг ашиглан үүсгэх боломжтой байдаг тул Таныг мөн гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй тул үндэсний цахим шуудан ашиглан төрийн байгууллагатай харилцахыг зөвлөж байна.

6. Үндэсний цахим шууданг хувийн хэрэгцээндээ ашиглаж болох уу? 

Та үндэсний цахим шууданг ашиглан зөвхөн төрийн байгууллагуудад өргөдөл, санал, хүсэлт илгээх боломжтой бөгөөд төрийн байгууллагаас тухайн иргэнд хандсан мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх юм.

Бусад мэдээ

БНХАУ-ын FY-2 Хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэнэ

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын FY-2 Хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэнэ 2022.01.13 Манай улс Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын үүсгэн байгуулагч анхдагч гишүүн орны нэг бөгөөд тус байгууллага нь БНХАУ-ын Үндэсний сансрын агентлаг болон Цаг уурын агентлагтай хамтран гишүүн орнуудад цаг агаарын нөхцөл байдал, газар тариалан, бэлчээрийн судалгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын цаг уурын хиймэл дагуул (FY2)-аас мэдээ хүлээн авах газрын станцыг буцалтгүй тусламжийн шугамаар байгуулахаар баталсан. Энэхүү ажлын хүрээнд орчин үеийн зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийн судалгааны арга зүйг судлах, хэрэглээнд нэвтрүүлэх, ОУ-ын жишигт нийцсэн чадварлаг боловсон хүчин, судлаачдыг бэлтгэх, дэлхийн хөгжлийн түвшинд нийцэх чадамж бүхий МУИС-ийн “Зайнаас тандан судлал-Газар зүйн мэдээллийн системийн судалгааны лаборатори” байгуулагдсан. Тус лаборатори болон БНХАУ-ын FY-2 хиймэл дагуулын мэдээ хүлээн авах, станцыг суурилуулах, ашиглалт хэрэглээг нэвтрүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.01.13/ болж, одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа болон цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв. FY-2 хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар Монгол орны төдийгүй бүс нутгийн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан цаг тутмын бодит мэдээг хүлээн авч боловсруулан, байгаль цаг уурын нөхцөл, гамшгийн судалгаа, хэрэглээний өргөн хүрээнд ашиглахаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох, сургалт, судалгаа шинжилгээ, шийдвэр гаргах үйл явцад ашиглах, хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Үйлчилгээ эрхлэгч иргэдэд дарамт учруулдаг, зардал чирэгдэл болдог байдлыг халж аливаа зөвшөөрлийг хуулийн хүрээнд цахим хэлбэрээр олгох технологийн болон хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь хүнд суртлыг халах, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Өнөөдөр /2023.08.29/ ЦХХХЯ-нд зохион байгуулагдсан сайдын шуурхай хуралд хэлэлцэгдсэн онцлох асуудал нь Зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай байлаа. Зөвшөөрлийн нэгдсэн сан байгуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 15, Барилга, хот байгуулалтын яамны 6, Батлан хамгаалах яамны 11, Боловсрол, шинжлэх ухааны яамны 26, Зам, тээврийн хөгжлийн яамны 26, Иргэний нисэхийн ерөнхий газрын 5, Монголбанкны 58, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 81, Соёлын яамны 1, Харилцаа холбооны зохицуулах хорооны 14, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны 5, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 20, Эрчим хүчний зохицуулах хорооны 55, Эрчим хүчний яамны 6, Санхүүгийн зохицуулах хорооны 67 төрлийн зөвшөөрлийг нийт 20,316 зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгосон мэдээллийг www.license.mn цахим хуудаст бүртгэн оруулсан байна. Мөн бүрэн цахим хэлбэрт шилжсэн Сангийн яамнаас олгох 7, Гаалийн ерөнхий газраас олгох 9, УУХҮЯ-наас олгох 10, нийт 26 тусгай зөвшөөрлийг цахим системээр дамжуулж хүсэлт гарган авах боломжтой бол “И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан 5 тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр тус тус олгож байна. Зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх талаар ЦХХХЯ тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тус бүрээр судалгаа хийхэд нийт 249 тусгай зөвшөөрлөөс 21 тусгай зөвшөөрлийг цахимжуулах боломжгүй бөгөөд бусад зөвшөөрлийг цахимжуулах ажлыг “И-Монгол академи” УТҮГ, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хамтран нэвтрүүлэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна.

Авлигагүй, хүнд сурталгүй, ил тод төрийг төлөвшүүлэхэд орон нутгийн байгууллагуудын оролцоо, бодит үр дүн чухал

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Баянхонгор аймгийн бүх төрийн байгууллагын мэдээлэл технологи, программ хангамж хариуцсан албан хаагчид болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын хэлтэс, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монгол шуудан компаний албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл зөвлөгөө өгч, санал солилцлоо. Цахим шилжилтийн зорилго авлигагүй, хүнд сурталгүй, ил тод төрийг төлөвшүүлэх. Үүнд орон нутгийн байгууллагууд тэр дундаа харьяа, салбар байгууллагуудын дэмжлэг, оролцоо бодит үр дүнд хүрэхэд нэн чухал болохыг дэд сайд Ж.Эрхэмбаатар онцлоод, яамны зүгээс бодлогоор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.