Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

E-Mongolia| НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаар солих, засах боломжтой боллоо

2022.08.30

УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авна.

Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ.

Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой.

ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР:

  1. e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх
  2. Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох
  3. Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно
  4. Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм.

“e-Mongolia” системээс өнөөдрийн байдлаар 63 байгууллагын 687 үйлчилгээ, 21 аймгийн 1284 үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг амжилттай авсан байна.  

Бусад мэдээ

E-Mongolia системийн цэцэрлэгийн бүртгэл

2023.08.07-ны өдрийн 13.30 цагийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан 64860 хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаад байна. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлтэй холбоотой гарч байгаа түгээмэл асуултуудад дараах байдлаар хариулт өгч байна.

“Монгол, Австрийн бизнес форум-2023” Австри улсын Вена хотод “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдаж байна

Бизнес форумд банк, санхүүгийн байгууллага, эм, хүнс, технологийн компаниуд, уул уурхай, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, эрдэс баялаг, цахим боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж болон аюулгүй байдлыг сайжруулах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хотыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэв. Уулзалтын үр дүнд Frequentes AG, eee Austria international projects GmbH, MUT Austria, ComFin Software GmbH компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо. Хувийн хэвшлээ дэмжсэн, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих нь МУ-ын Засгийн газрын бодлого байх бөгөөд тус төслүүдийг Монгол, Австри 2 орны Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар хуралдааны протоколд тусгахаар ажиллаж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үүрэгт ажилдаа орлоо

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Цэндийн Баатархүү томилогдлоо. Монгол Улсын Тэргүүн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүд үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө. Боловсрол: 1989-1999 онд Хэнтий аймгийн Өндөрхаан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 1999-2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль 2004 онд Хан-Уул дээд сургууль тус тус төгссөн. Улс төр судлаач, математикч мэргэжилтэй. Мэргэшил: 2023-2024 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Harvard Manage Mentor /Цахим/ хөтөлбөрийн менежментийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдсан. Эрхэлж байсан ажил, албан тушаал: 2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга 2013 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил хариуцсан орлогч 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 2020 онд МИГ даатгал ХХК-д Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн MLC Business School болон MLC Content компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга “20K Programmer” IT инженер бэлтгэх олон улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч. Болгарт төвтэй Soft Uni Global олон улсын боловсролын байгууллага, Denison Consulting байгууллагын соёлын судалгааны олон улсын институцийн Монгол дахь төлөөлөгч IEEE /Institute of Electrical and Electronics/ холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайдаар томилов.