
ҮЙЛ ЯВДАЛ
ЦХХХ-ны сайд Н.Учрал: Замын, хүнд суртлын, авлигын түгжээг цахим шилжилтээр арилгана
2022.09.09

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал энэ удаа И-Монгол академийн бодлого, үйл ажиллагаатай танилцан, зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.
E-Mongolia систем нь төрийн 63 байгууллагын 680 гаруй үйлчилгээг амжилттай цахимжуулаад байгаа бөгөөд тус байгууллагын 96-н шилдэг мэргэжилтэнтэй хамтран дараах асуудлыг шийднэ.
- Бид тоон гарын үсгийн тухай хуулийг баталсан. Одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоогоор 300 орчим мянган тоон гарын үсэг түгээсэн боловч хэрэглээнд нэвтрэхгүй байна. Банк санхүү, баримт бичгийн баталгаажилт тоон гарын үсгээр хийгддэг цахим орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
- Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд цугласан мэдээллүүдийг иргэдэд хүртээмжтэй түгээхэд E-Mongolia системийг ашиглана.
- E-Business-гадны хөрөнгө оруулагчдад цахим орчинд таатай нөхцөл үүсгэн хилийн чанадаас хуулийн этгээд үүсгэн байгуулах, гэрээ хэлэлцээ хийх, хөрөнгө орууллалтын харилцаанд оролцох боломжийг олгох платформ үүсгэнэ.
ЦХХХ-ны сайд Н.Учрал: Иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай цахим үйлчилгээний соёл төрд төлөвших нь хүнд суртал, авлигал, бухимдал буурах үндэс болно. Цахим шилжилтийг амжилттай хийсэн улс орнуудын аз жаргалын индекс нэмэгддэгийг судалгаанаас харж болох тухай дурдлаа.
Бусад мэдээ


“Dronecon” тэмцээнийг 2026 онд ЦХИХХЯ зохион байгуулна
Монгол Улсад нисгэгчгүй нисэх төхөөрөмж буй дрон жолоодлогын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд анх удаагаа зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 580 гаруй тамирчин оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тус тэмцээн нь нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийн аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгын хүрээнд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон бөгөөд ирэх 2026 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зохион байгуулахаар болж, “Dronecon” тугийг Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Д.Баасандамба ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд гардуулан өгөв. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу Дроны дэлхийн зах зээл 2021 онд 26.3 тэрбум ам. доллар байсан бол 2030 он гэхэд 54.6 тэрбум ам. доллар болж өсөх төлөвтэй байна гэсэн судалгааг Drone industry insight байгууллагаас гаргажээ. Эдийн засгийн шинэ бүтэц болж орж ирж буй энэхүү дэвшилтэт технологийг дэлхийн олон улс батлан хамгаалах, шуудангийн хүргэлт, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарт ашиглаж, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Манай улс ч энэ төрлийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлэх, түүний туршилтын бүсийг байгуулан гаднын хөрөнгө оруулалтыг татах бүрэн боломжтой юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Виртуал бүсэд татварын хөнгөлөлтөөс гадна 8 төрлийн дэмжлэг үзүүлнэ
Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн форум “Open Tech Summit – 2024” арга хэмжээ Дархан-Уул аймагт 2024 оны 09 дүгээр сарын 06-нд болж өндөрлөлөө. Тус арга хэмжээг нээж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, тэндундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ирэх 4 жилийн хугацаанд дижитал шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудыг онцлов. Тодруулбал, Open tech Summit – 2024 арга хэмжээнд Голомт банкны Мэдээллийн технологийн захирал М.Сайнбилэг салбарын статистик, дата танилцуулсан бол Dell болон Chimege компанийн удирдлага хиймэл оюун ухааны хэрэглээний талаар илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.