Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станц (Хонхорын станц)-д ажиллалаа.

2022.09.15

Монгол улс өргөн уудам газар нутагтай, тархан суурьшсан хүн амтай тул мэдээлэл харилцаа холбоо, зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд дэвшилтэд шийдэл, технологи зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна.

Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГ-нь үндэсний хэмжээнд 21 аймаг 300 гаруй сумдад үйл ажиллагаа явуулж буй боловч технологийн шинэчлэл хийгдэлгүй удсан, дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдий хүрсэн зэрэг асуудлыг дэвшүүлж байлаа.

Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй бодлогын салбарт тулгамдсан шинэчлэлийг хийхгүйгээр цаашид онцгой тохиолдолд бүх нийтэд зарлан мэдээлэх, мэдээлэл түгээх үйл ажиллагаанд доголдол учирвал хор уршиг нь хэмжээлшгүй юм.

Одоогийн хүчин чадлаараа нийт нутаг дэвсгэрийн 50 хүрэхгүй хувьд радио нэвтрүүлгийн сүлжээ хүрч байгаа бөгөөд тоон системд шилжсэнээр уг үзүүлэлт 95 хувьд хүрч нийт 3.000.000 иргэнд тогтмол хүрэх боломжтой болно. Мөн уламжлалт хэрэглэгчид болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тариаланчид, малчид, хилчид, тээвэрчид гэх мэт хүмүүст мэдээлэл түгээх ажилд уг шинэчлэл зайлшгүй шаардлагатай.

Харилцаа холбооны салбарт үндэсний аюулгүй байдлын төвшинд авч үзэх бодлого зохицуулалт шаардлагатай уг асуудлыг тодорхой төвшинд шийдэхэд Улсын онцгой комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд уламжлан дэмжин ажиллана гэдгээ ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ.

Мөн харилцаа холбооны салбарт нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдын хомсдол үүсэх нөхцөл байдал үүссэн тул ЦХХХЯ, БШУ хамтран тусгайлсан хөтөлбөр боловсруулж ажиллах тухайгаа танилцуулсан юм.

Бусад мэдээ

Өвөрхангай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчдэд мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулав

Цахимд хэвшье арга хэмжээний төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу харилцан санал, мэдээлэл солилцлоо.

Цахим шилжилт хийх бэлэн байдал, цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ, цахимжилттай холбоотой иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авч байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг аймгийн удирдлагуудаас “Цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа”, төрийн албан хаагчдаас “Цахим шилжилтэд бэлэн байдлын судалгаа”, иргэдээс “Төрийн цахим үйлчилгээний сэтгэл ханамжийн 3 төрлийн судалгааг авч ажиллалаа. Судалгаанд аймгийн нийт сумд, бүх шатны төрийн байгууллага, иргэдийн 280 орчим төлөөллийг хамрууллаа.

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий Консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа Элчин Сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчууддаа бид үе шаттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газар болон Монгол Улсаас Анкара хотод суугаа элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг нэвтрүүллээ.  Ингэснээр Бүгд Найрамдах Турк улсад сурч, ажиллаж, амьдарч буй 6 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ,  үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хаанаас ч ойр, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна. Бид цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 2023 он гэхэд 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 30 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад байгаа иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү 2 цэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр хилийн чанадад нээсэн 14 дахь улсын 18 дахь цэг болж байна. Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН..