“e-Mongolia”| Төрийн үйлчилгээний платформууд, чат, и-мэйл халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байна
ҮЙЛ ЯВДАЛ Дорноговь аймгийн 68 үйлчилгээ цахимжлаа 2022.04.04 “И-Монгол” академийн баг 2022 оны гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, Цахим жишиг аймаг загварын танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 68 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia”-д нэгтгэлээ.Тодруулбал, Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ Сайншанд хотын Захирагчийн ажлын алба – 5 үйлчилгээ Дорноговь аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ Дорноговь аймгийн музей – 1 үйлчилгээ Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 5 үйлчилгээ Дорноговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ Дорноговь аймгийн Авто тээврийн төв -3 үйлчилгээ Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал -1 үйлчилгээ Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ Дорноговь аймгийн ЗДТГ – 25 үйлчилгээ Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын 3 үйлчилгээ Дорноговь аймгийн Чандмань – Илч ХХК – 6 үйлчилгээ Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ Ингэснээр нийт 11 аймаг “e-Mongolia” системд нутгийн захиргааны 752 үйлчилгээнүүдээ нэвтрүүллээ. Мөн “И-Монгол” академийн баг Дорноговь аймгийн иргэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус баг ирэх 7 хоногт Говьсүмбэр аймагт ажиллана Share on facebook Share on twitter Бусад мэдээ