Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг Юнескотой хамтран боловсруулна

2022.10.06

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Юнескогийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтарч ажиллах уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн мастер төлөвлөгөөг хамтран боловсруулах, цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх, Юнескогийн “Open Science”, “Open Education Resources”, багш нарын цахим ур чадварыг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой “ICT Competency for Teachers” хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай, тэнд амьдарч буй малчин өрхүүд мэдээллийн хүртээмжийн хувьд харилцан адилгүй байдаг. Монголын эдийн засгийн чуулганы үеэр хэлэлцсэн асуудлуудын нэг болох Монгол Улсын Ерөнхий сайд өөрөө манлайлан цахим боловсрол, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах аян өрнүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа талаар дурдаад, Юнескогийн хиймэл оюун ухааны ёс зүйн хэм хэмжээ боловсруулах ажлыг манлайлан ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлсэн юм.

Юнескогийн зүгээс Ноён Шахбаз Хан: Юнескогийн Дэлхийн өвд бүртгэлтэй Монгол Улсын хэд хэдэн газруудад интернэтийн холболтыг хийж, иргэдэд цахимаар таниулах, өвийг нь хадгалах, цаашлаад аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх боломжтой байгааг дурдаад, үндэсний тоон бичиг үсгийн ур чадварыг дээшлүүлэх аяны хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар эргэн судалж, хариу мэдэгдэхээр тохиролцлоо.

 

Бусад мэдээ

ЦХХХЯ, Олон Улсын  Олборлох Салбарын Ил Тод
Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Олон Улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-тай хамтарч ажиллана 2022.11.25 ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Олон улсын Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга (ОСИТБС)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын менежер Люсиа Чиримело, “Нээлттэй Өмчлөл” байгууллагын менежер Эмили Мануэл нарыг хүлээн авч уулзлаа. Дэлхийн 60 гаруй улсад хэрэгжиж буй ОСИТБС нь уул уурхай, газрын тосны салбарт ил тод байдлыг нэмэгдүүлж сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс 2006 онд анх нэгдэн орсон. Уг санаачилгаас Нээлттэй Өмчлөл байгууллагатай хамтран Монгол зэрэг 11 улсад хэрэгжүүлж буй “Олборлох салбарыг нээх нь” хөтөлбөрийн хүрээнд олборлох компаниудын эцсийн өмчлөгчдийн мэдээллийг ил тод байлгах замаар авлигын эрсдэлийг бууруулахыг зорьж байна. Уулзалтын үеэр талууд олборлох салбарын ил тод байдлыг нэмэгдүүлж тус салбарын мэдээллүүдийг төрийн нээлттэй өгөгдлийн системд байршуулж, цаашид систем хоорондын уялдааг хэрхэн хангах талаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим аймаг бодлогын зөвлөмжийн мэдээллийг Хөвсгөл аймгийн иргэд, төрийн албан хаагчдад хүргэж байна

ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо. Өнөөдрийн үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга П.Лхагважав нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар “Цахим аймаг бодлогын зөвлөмж”, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар иргэд, олон нийт болон төрийн албан хаагчдад танилцууллаа. Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Хөвсгөл аймаг дахь хэлтэсийн дарга Д.Сумаадагва “Хөвсгөл аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар танилцуулав. Мөн ЦХХХ-ны яамны Мэргэжилтэн Г.Дэлгэрмаа “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр, ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар олгох” сэдэвт сургалтад танхим болон цахимаар нийт 250 гаруй иргэн, төрийн албан хаагчийг хамрууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Мета компанитай кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлэээр хамтарна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр МЕТА компанийн Ази, Номхон далайн бүсийн оффисын төв Ази хариуцсан Олон нийтийн бодлогын хэлтсийн дарга Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг: МЕТА компани нь 2019 оноос эхлэн “Засгийн газартай хамтран ажиллах суваг (Government case work channel)” буюу ногоон сувгийг Монгол Улсад нэвтрүүлж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд цаашид кибер аюулгүй байдал, кибер гэмт хэрэг, ялангуяа хүний хувийн мэдээллийг хамгаалах, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр МЕТА компанийн төлөөлөгчид нийгмийн сүлжээн дэх хуурамч хаяг, худал мэдээллийг хиймэл оюун ухааны технологи ашиглан хэрхэн илрүүлэн, устгаж байгаа талаар товч танилцуулга хийв.