Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ-ны албан хаагчид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд чадавхжиж байна

2022.10.07

Удирдлагын академиас зохион байгуулж буй “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилго бүхий танхимын сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны албан хаагчид хамрагдаж байна.

Сургалтын агуулга:

  1. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлого хоорондын уялдаа; зорилго, зорилт хоорондын уялдаа.
  2. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд “Алсын хараа-2050”, “Хүний хөгжил”, “Засаглал”, “Шинэ сэргэлтийн бодлого”, ”Эдийн засаг” чиглэлээр онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.Сургалт 2022 оны 10 сарын 07, 08-нд хоёр өдөр үргэлжилнэ.

Бусад мэдээ

Өмнөговь аймгийн 46, Говьсүмбэр аймгийн 61 үйлчилгээ “e-Mongolia”-д нэгтгэгдлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг эдгээр өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 46 үйлчилгээг дахин загварчилж, “e-Mongolia” системд нэвтрүүллээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ Өмнөговь аймгийн Автотээврийн төв – 3 үйлчилгээ Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газар – 2 үйлчилгээ Өмнөговь аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 7 үйлчилгээ Өмнөговь аймаг Гүний Ус ХХК – 9 үйлчилгээ Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 1 үйлчилгээ Өмнөговь Даланзадгад хотын захирагчийн алба – 3 үйлчилгээ Өмнөговь аймгийн Төрийн архив – 9 үйлчилгээ Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ Үүний зэрэгцээ, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан хоёрдугаар баг Говьсүмбэр аймагт ажиллаж, тус аймгийн нутгийн захиргааны 16 байгууллагын 61 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүллээ. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Боржигин Өв музей – 1 үйлчилгээ Говьсүмбэр Илчит Сансар ХХК – 4 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн газар – 1 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 4 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар – 27 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ Говьсүмбэр УС ДУ ОНӨААТҮГ – 4 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар – 6 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилгаа, хот байгуулалтын газар – 3 үйлчилгээ Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ Өмнөговь болон Говьсүмбэр аймгуудад ажиллаж буй баг аймгуудын алба хаагчид болон операторуудад төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар ард иргэддээ үзүүлэх талаар сургалт зохион байгуулахын зэрэгцээ  “Цахим жишиг аймаг” загварыг тус аймгийн удирдлагуудад танилцуулж, хэрхэн жишиг аймаг болох тал дээр нь зөвлөмж өгч ажиллаж байна. Ингэснээр “e-Mongolia” системд 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүнээс гадна “e-Mongolia” системд төрийн 60 байгууллагын 640 үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1.9 сая хэрэглэгч давхардсан тоогоор 10,671,098 удаа төрийн үйлчилгээг цахимаар авсан байна.

Монгол Улс дэлхийн үүрэн холбооны конгресст үүрээ заслаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын хамгийн том арга хэмжээ “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ эхэллээ. Испанийн Хаант улсын Барселон хотод энэ сарын 26-29-ний хооронд болох MWC-т Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, төр, хувийн хэвшил хамтдаа Монголын цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчлан оролцож байна. Энэ санаачилга нь Ази, Номхон далайн бүсийн түнш орнуудын дижитал хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэлхийн улс орнуудад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг олон талын ач холбогдолтой юм. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид MWC-ийн хүрээнд хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцоно. MWC-т дэлхийн олон арван мянган технологи, инновац бүтээгчид, харилцаа холбооны гол тоглогчид, төрийн өндөр дээд албан тушаалтнууд гээд 100 мянга гаруй хүн, 2 мянга орчим компанийн төлөөлөл оролцож байна. Арга хэмжээний хамгийн чухал, томоохон сэдвүүд нь хиймэл оюун ухаан, сансрын хиймэл дагуул, 5G технологи, B2B боломжууд бөгөөд технологигүйгээр салбарынхаа хөгжлийг төлсөөлж болохгүйг баталсан танилцуулга, уулзалтууд үргэлжилж байна.

Монгол Улсын “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги” батлагдлаа

Кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах энэхүү стратеги нь дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: -Кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтын орчинг сайжруулан нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх -Онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хамгаалах -Кибер аюулгүй байдлын уян хатан байдлыг сайжруулж, халдлагад хариу үйлдэл үзүүлэх чадамжийг бүрдүүлэх -Бүх нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх -Гадаад болон дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлснээр Монгол Улсын кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагад хариу үйлдэл үзүүлэх, таслан зогсоох, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо бэхжиж, кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа өргөжин, кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532522757001