
ҮЙЛ ЯВДАЛ
Журмын төсөл боловсруулах ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай зарлал
2022.10.10

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганаар батлагдсан “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д заасан дараах 3 журмын төслийг боловсруулах мэргэшсэн хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна: 1. Мэдээлэл хариуцагч хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахад үнэлгээ хийх аргачлал, журам; 2. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлага; 3. Дууны, бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, зааварчилгаа
Ажлын даалгавар:
- Журмын төсөл тухай бүрд нөлөөллийн шинжилгээ хийх, Захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх;
- Монгол Улстай эдийн засаг, нийгмийн хөгжил болон газар зүйн байршлын хувьд ижил төстэй 3-аас доошгүй гадаад орны туршлагыг судлах (Захиалагчтай тохиролцож улсуудыг сонгох);
- Журмын төслүүдийг дагалдах баримт бичгийн хамт эцэслэн боловсруулах.
Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож байгаа хуулийн этгээд ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлага, ажиллах боловсон хүчний талаарх мэдээлэл, ажлыг гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Бусад мэдээ


Монгол Улсын Засгийн газар Дэлхийн засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаас “Global Government Excellence Award” шагнал хүртлээ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав. Энэхүү нэр хүндтэй шагнал нь Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор хэрэгжиж буй шилэн ажиллагаа, ил тод байдал, “Цахим үндэстэн-И-Монгол” санаачлагын хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, хялбаршуулах, нээлттэй, ил тод болгох чиглэлд гаргаж буй үр дүнг олон улсын хэмжээнд тэргүүн туршлага хэмээн үнэлж байна. Шагналыг уг Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн ордны Хөгжлийн бодлогын газрын дарга Эрхэм дээд Ханхүү Шейх Диаб бин Мухаммад бин Заид Аль-Нахъянаас гардан авлаа.

Сэтгэл зүйн сургалт зохион байгууллаа
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “Better mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлэгтэй хамтран өнөөдөр (2023.12.28) “Стресс менежмент болон ажилд гарахаас өмнө сэтгэлзүйгээ бэлдэх нь” сэдэвт сургалтыг нийт албан хаагчдад зохион байгууллаа.