Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээлэл, технологийн салбарт охид манлайлна

2022.10.11

Нэгдсэн Үндэстний Байгууллага 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг “Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, энэ өдөр охидын боловсролыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалахад анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьдог.

Олон Улсын охидын эрхийн өдрийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрууд хамтран “Мэдээлэл, технологийн салбар дахь охидын манлайлал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Охидын манлайллыг дэмжих, зөв үлгэр дуурайл үзүүлэх, цахим шилжилт, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хэрэглээний соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг нээлттэй хэлэлцүүлэг: “Мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал; охид, эмэгтэйчүүдийн боломж”, “Цахим платформд эерэг нөлөөлөл үзүүлэх нь” сэдвийн хүрээнд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм.

Хэлэлцүүлэгт мэдээлэл технологийн салбарт амжилттай ажиллаж, цахим сувгуудад эерэг нөлөөлөл үзүүлж буй манлайлагч эмэгтэйчүүд оролцон зөвлөгөө, мэдээлэл өгч, мэдлэг туршлагаа хуваалцан, санал солилцлоо.

 

 

Бусад мэдээ

“Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Радио долгионы тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-аар баталсан. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Радио долгионы тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийг тодорхойлж, “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусгах нэмэлт, өөрчлөлтийг радио давтамж эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ эрхлэгчид, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчид оролцож, фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт холбоо тэр дундаа 5G технологи болон хиймэл дагуулын үйлчилгээнд ашиглах радио давтамжийн төлөвлөлтийг хэлэлцэж, санал солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусган, нэмэлт өөрчлөлтийг ЦХХХ-ны сайдын тушаалаар батална.

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Радио долгионы тухай хууль”-ийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийлгэхээр Зөвлөхийн багийг урьж байна. Тус үнэлгээг гүйцэтгэхээр сонирхож буй Зөвлөхийн баг нь хуулийн үнэлгээ хийхэд мэргэшсэн байх шаардлагатай бөгөөд өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага болон ажиллах багийн талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэх үнийн саналаа 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор brmail@mddic.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас авна уу.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг эхлүүллээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааг эхлүүллээ 2022.01.07 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгаж, “Цахим хөгжил, харилцаа холбооны яам”-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан түр хугацаанд давхар хариуцах бол Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Болор-Эрдэнийг түр томиллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ